Дүрэм зөрчсөн жолооч замын цагдааг мөргөж, хүнд гэмтээжээ
2019-05-30

 

Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэр Засгийн газрын ордны баруун хойно байрлах Байгалийн түүхийн музейн өмнөх уулзвар дээр ажил үүргээ гүйцэтгэж явсан Замын цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээсэн хэрэг өнөөдөр /2019.05.30/ 12.40 цагийн орчимд гарчээ.

 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодруулахад "Осолд өртсөн алба хаагчийн биеийн байдал тааруу байна. Ухаан санаа нь орж гарсан байдалтай нарийвчилсан шинжилгээнд хамруулж, яаралтай эмчилгээг эхлүүлсэн. Түүнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон этгээд албан үүргээ гүйцэтгэж явахад нь мөргөж, гэмтээсэн байна" хэмээлээ. 

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Ланд крузер" маркийн автомашины жолооч дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас цагдаагийн алба хаагчийг мөргөжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дор дороо болгоомжтой яв:
Чигээрээ явах эгнээнээс зүүн гар т давхар эргээд, зүүн гар талд яваа машины цаана цагдаа зогсож байгааг харалгүй мөргөсөн шинжтэй байна лээ. Манайхны байнга хийдэг үйлдэл. Хүнийг хэлэлтгүй, дор дороо болгоомжтой яв.
2019-05-30
Zochin:
Ter mashinii ezniig ni oloh chuhal daa
2019-05-30
Банкууд балай юмнуудын сэтгэцийн үзэж байж лизингээ өгч байлдаа нил өр шир л явдым байлээшдээ,
2019-05-30
Иргэн:
Хүний эдэлдэгүй юмыг унасан юм шиг сэтгэгдэлтэй онгироо сагсуу юмнуудын эрхийг нь хасах хэрэгтэй
2019-05-30
Ийм новшнуудийн жолоо барих эрхийг нь бүх насаар нь хасмаар юмаа....
2019-05-30