Ц.Гарамжав: Нийгмээрээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарна
2019-05-30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүн Д.Тогтохсүрэн:

 

-Гэмт хэргээс урьчдилан сэргийлэх асуудлыг хэлэлцэхдээ зардлыг тусгаж өгсөн үү. Зардал төсөвлөхгүйгээр ажил явахгүй. Би орон нутагт ажиллаж байгаа энэ асуудлаар нэлээд ажиллаж байсан. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг тусгахад анхаарсан. Өмнө нь торгууль, санхүүжилтийн 40 орчим хувиас санхүүжилтийг бүртгүүлж байсан. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн тодорхой зардлаас санхүүжүүлнэ. Энэ удаа хуульд хориглоогүй санхүүжилтийн бусад эх үүсвэрээс бүрдэнэ гэж зохицуулалт хийсэн байгаа. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Энэ хуулийн төслийг дэмжиж абйгаа. Гишүүд энэ хуулийг сурталчлах, таниулах зардлын талаар ярьж байна. 10 тэрбум төгрөг гэдэг тоог бууруулахын тулд тодорхой хэмжээгээр арга х эмжээ авах байх. Герман улс үр хүүхдэдээ цагийг яс барьдаг, хариуцлагатай байхыг багад нь суулгаж өгдөг. Тиймээс энэ хуулийг гэр бүл, сургуульд энэ хууль яаж нөлөөлөх вэ?

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Энэ ажлыг таван чиглэлээр зохион байгуулна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зөвхөн хуулийн байгууллага биш нийгмээрээ хамтарч сэргийлэх, зан үйлийг дадал болгох бүх төрлийн заалт энэ хуулинд байгаа. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Бид өнгөрсөн 28 жилийн хугацаанд нийгмийн ёс суртахууныг орхигдуулсны хор уршгийг одоо харж байна. Хамгийн зөв ёс суртахуунтай хүмүүс төрийн түшээ болох ёстой. Гэтэл өнөөдөр төрийн түшээ болсон хүмүүсээ иргэд үзэн ядаж байна. Муу үлгэр жишээ болсноос нь энэ байдал үүсч байгаа. Нүүдэлчин монголчуудын үнэт зүйл, ёс суртахуун нь гэр бүлийн хүмүүжил, ёс суртахууны төлөвшил. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин