Хүүхэд нас: Путин, Меркель нар Битлзийг шүтдэг байжээ 
2019-06-01

 Хүүхдийн инээд хөөр хаа сайгүй цангинаж, олон нийтийн сүлжээгээр томчууд хүүхэд насаа дурсан багын зургаараа “нүүр ном”-оо чимэж байгаа энэ өдөр дэлхийн тэргүүлэгч улс төрчид багадаа ямар хүүхэд байсан талаарх мэдээллийг товчлон хүргэж байна. 


Трампыг томоожуулах гэж цэргийн академид илгээж байв 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1946 оны 06 дугаар сарын 14-нд Америкийн Нью-Йорк мужийн Куинс хотод мэндэлжээ. 


Багын сэргэлэн хөдөлгөөнтэй байсан хүүг 13 настайд нь “Нью-Йоркийн цэргийн академи” гэх дотуур байртай хувийн сургууль руу явуулсан байна. Эцэг эх нь хүүгээ томоожуулан, ундарсан их эрч хүч, өөртөө итгэх итгэлийг нь зөв гольдрилд оруулахын тулд ийм шийд гаргасан нь ихээхэн оносон гэдэг. Тэрбээр академид суралцах хугацаандаа академийн шагнал хүүртэж, хөл бөмбөг, бейсболын багуудад тоглох болсон байна. 

Путин багадаа тагнуулж болохыг мөрөөддөг байжээ 

 


Оросын тэргүүн Владимир Владимирович Путин 1952 оны 10 дугаар сарын 07-нд Ленинград хотноо мэндэлжээ. Владимир айлын гурав дахь хүү байсан бөгөөд түүний хоёр ах хоёулаа Владимирыг мэндлэхээс өмнө  нас барсан гэнэ.  Тэдний гэр бүл нийтийн байрны нэг өрөөнд тун ч даруухан амьдарч байсны дээр Путин ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах газарт ажилд орох хүртлээ тэндээ амьдарсан байна.  

 

Багадаа Зөвлөлтийн тагнуулчдын тухай кино үзэж, улсыг аюулаас хамгаалах газарт ажиллахыг мөрөөддөг байсан гэж Путин Ерөнхийлөгч болсон хойноо ярьж байв. 


Ким Жон Унын шүтээн нь Майкл Жордан 

 

Хойд Солонгосын төрийн тэргүүний амьдрал ихээхэн нууцлагдмал. Түүний төрсөн огноо ч тодорхойгүй. Ким Жон Ун өөрөө 1982 оны нэгдүгээр сарын 08-нд төрсөн гэж батладаг ч Америкийн тагнуулынхан түүнийг 1984 онд төрснийг батлах баримт олсон  гэдэг. 


Ким Жон Уны эцэг хүүгээ Европын сонгодог боловсролтой болгохыг ихэд хүссэн тул 1994 онд Швейцар руу сургуульд явуулжээ. Тэнд Ким Жон Ун БНАСАУ-ын элчин сайдын хүү Пак Юн гэх нэрийн дор амьдарч байсан гэдэг.  Түүний гэр бүл байнгын хараа хяналттай, хүү хоёр бие хамгаалагчгүйгээр нэг ч алхам хийдэггүй байжээ. Ким Жон Ун өсвөр насандаа сагсан бөмбөгт дуртай, Майкл Жорданыг шүтдэг байсан аж. Тиймдээ ч өрөөнийх нь хана тэр чигтээ алдарт тамирчны зурагт хуудсаар дүүрэн байдаг байж. 


Ангела Меркель бүрэг хүүхэд байжээ  

 


Ангела Доротея Меркель \нөхөрт гарахаас өмнөх нэр\ 1954 оны долоодугаар сарын 17-нд Хамбург хотноо мэндэлжээ. Ангела айлын ууган хүүхэд бөгөөд тэднийх Ангелаг төрсний дараахан зүүн Германд нүүн ирсэн байна.  Ангела болон түүний дүү нар хичээлийн дараах бүхий л цагаа гэртээ өнгөрөөдөг байсан бөгөөд ирээдүйн канцлерын ээж боловсролтой нэгэн байсан тул хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд ихээхэн анхаарч, тэдэнтэй гэрээр хичээллэдэг байжээ. Ангела 1961 онд политехникийн дунд сургуульд элсэн орсон байна.

 

Тэрбээр, дуугүй, даруухан охин байсан ч хичээлдээ онц сурдаг байсан гэнэ. Ангела гадаад хэл, байгалийн ухаанд ихээхэн авьяастай гэдгээ харуулж байсан гэдэг. 


Хятадын дарга хэлмэгдэж байв 


Зүүн гар талаас бяцхан Ши 

БНХАУ-ын дарга Ши Жинпин 1953 онд төржээ. Харин төрсөн сар өдрийг эх сурвалжууд өөр өөрөөр мэдээлдэг. Зарим нь зургадугаар сарын 15-нд төрсөн гэдэг бол өөр эх сурвалжуудаар түүнийг зургаадугаар сарын нэгэнд төрсөн гэж үзэх нь ч бий. Тэгэхээр өнөөдөр Ши Жинпиний төрсөн өдөр ч байж магадгүй нь. 
Ши Жинпин хан үндэстэн, түүний аав Ши Жунсюнь Мао Зэдуны ойрын тойрон хүрээлэгчдийн тоонд багтдаг байсан бөгөөд 1949 онд БНХАУ байгуулагдсны дараа төрийн өндөр албан тушаал хашиж, улмаар 1959-1962 онуудад Төрийн зөвлөлийн дэд сайдаар ажиллаж байжээ.  Бага Ши түүний хоёр дахь гэрлэлтээс гарсан гурав дахь хүү юм. 


Ши Жинпиний бага нас элбэг хангалуун өнгөрсөн ч 1962 онд эцгийг нь намын эсрэг үгсэн хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаж Хэнань руу цөлж, дараа нь соёлын хувьсгалын он жилүүдэд баривчлан хорьсноор тэдний гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэжээ.  Хэлмэгдүүлэлт бага Ши-г ч тойрсонгүй. 1969 онд түүнийг хөдөлмөрөөр хүмүүжүүлэхээр Хятадын хамгийн ядуу тосгон болох Шэньси рүү явуулсан байна. Ши тэнд агуйд амьдран, тоосгон дээр унтаж, хувинд бие засах зэргээр долоон жилийг туйлын хүнд өнгөрүүлсэн тухайгаа хожим дурссан байна. 
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Меркель хөөрхөн охин байж.
2019-06-02
hamgiin hoorhn huuhed Trump baizee
2019-06-01
irgen:
dyy nartaai gej hezeech sonsoogui, anh tord orohdoo dendyy ichimhii ynen ineedtei um baisan shdee odooch gesen dee neeh hiichihsen um baihgui ulsad ni yaduuchuud dyyrsen hogshid ni tetgever ni hyrehgui hulgai hiij, ajilch hiij baigaa shdee 80 garsan hogshid, neg emee talh hulgailaad 3 sar lav sshorond orson….ynen torh ni hezyy
2019-06-01
багш:
Angela Dorothea Kasner нөхөрт гарахын өмнөх нэр, Орос хэлэнд маш сайн байсан тул зүүн германы сурагчдын дунд зохион байгуулагддаг байсан орос хэлний олимпиадад онцгойрон түрүүлж байсан.
2019-06-01