Хятад АНУ-тай хийх худалдааны дайнд бэлэн гэв 
2019-06-02

 

Хятад улс АН-тай худалдааны дайн хийхэд бэлэн гэхдээ хэлэлцээр хийхэд үүд хаалга нээлттэй гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Төрийн зөвлөлийн гишүүн мэдэгдлээ. 


“АНУ хэлэлцээр хийхийг хүсвэл бид хаалгаа нээлттэй үлдээе. Харин дайныг хүсч байгаа бол бид түүнд бэлэн” хэмээн Вэй Фэнхэ мэдэгдсэн байна. 


Түүнчлэн хоёр орны харилцааны түүх “бидэнд харилцан сөргөлдөөн аль алинд нь хор хохирол учруулдаг гэдгийг ухааруулсан” хэмээн онцолсон байна.  Мөн “уналт, сэргэлт аль нь гарлаа ч Хятад, АНУ-ын харилцаа өснө” гэж цохон тэмдэглэжээ. 


Эргэн сануулахад, тавдугаар сарын 10-наас эхлэн АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Дональд Трамп дахин 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхийг даалгасан. Энэ нь Хятад улс өмнө нь худалдааны асуудлаар зөвшилцсөн хэлэлцээрээсээ ухарч байгаатай холбоотой гэж АНУ тайлбарласан юм. 

 

Г.Бямбасүрэн

Хятадад “АРДЫН ДАЙН” хүчээ авлаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадыг АНУ байх естой байранд нь тавих хэрэгтэй. Америкт хамаг хямдхан хогоо зарж жаахан томорчихоод солиороод байгаа. Хужаа нарыг даврааж ероосоо болохгуй.
2019-06-06
Зочин:
Хэрэв АНУ нь Хятад улстай хийсэн худалдаанд 500 тэрбум долларын алдагдал хүлээсэн бол Хятад улс буруугаа хүлээх хэрэгтэй.
2019-06-02