Өнөөдөр болох зарим үйл явдал
2019-06-03

09.30 цагт: “Холидэй Инн” зочид буудалд "Залуучууд, Энхтайван, Аюулгүй байдал" зөвлөгөөн болно.

 

10.00 цагт: ЦССҮТ-д “Сар бүрийн 3:Цусаа бэлэглэх өдөр" болно. Утас: 99550999

 

10.00 цагт “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть” бүтээлийг танилцуулах арга хэмжээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

 

10.30 цагт: “Кемпински” зочид буудалд БНКазУ-ын Элчин сайдын яам, “Скат” компаниас Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн талаар мэдээлнэ. Утас: 90420194

 

11.00 цагт: 

  • МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай дунд сургуулуиудын 1-8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Монгол-Хятадын найрамдал миний нүдээр" уран зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

 

  • Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 70001286

 

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна. Утас: 321927

 

  • Нийслэлийн Цагдаагийн газарт “Оюутан цагдаа 2019” нээлт болно.

 

12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд иргэн н.Мишиг Зөрчлийн тухай хуулийг өөрлчөхийг шаардаж, өлсгөлөн зарлах талаар мэдээлнэ.

 

12.30 цагт: Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Shuud.mn
Сонин хачин