“Мобиком” корпорацид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
2019-06-03

ШӨХТГ-аас харилцаа холбооны салбарын аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нэгдүгээр сарын 24-ны өдөр “Мобиком” порпораци багцын үйлчилгээнд өөрчлөлт оруулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдлийг дагуу ШӨХТГ-аас шалгалт явуулж зарим зөрчлийг илрүүлжээ.

 

Тухайлбал “Мобиком” корпораци нь хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл өгч ажиллахгүй байгааг тогтоосон байна. Мөн “Мобиком” корпорацийн хэрэглэгчтэй хийж байгаа гэрээ нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцлүүдийг оруулсан байгааг олж тогтоосон аж.

 

Дээрх зөрчил, дутагдлыг илрүүлж “Мобиком” корпорацийг Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
harinch baga torguuli onooj,,,,zaashid ondor torguuli shiitgel heregtei
2019-06-03
шөхэахгарзар чинь аль эрт байхгүй болсон биздээ худлаа нэр бахиад байх юм
2019-06-03
irgen:
Bolj baina shd good good good
2019-06-03
иргэн:
Зөв байна. Шинээр гаргасан багцуудыг цуцлах хэрэгтэй
2019-06-03
зочин:
Маш зөв арга хэмжээ болжээ.Ирж гэрээ хийхгүй бол болохгүй гэсээнр байгаад баахан төлбөр нэмчихсэн.Одоо энэ гэрээгээ өөрчлөх хэрэгтэй шүү ШУНАЛТАНГУУДАА
2019-06-03