Доноруудыг алдаршууллаа
2019-06-03

Уламжлалт "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" өнөөдөр тохиолоо. Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран тэмдэглэх санал санаачилга байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тогтмол ирдэг бөгөөд энэ удаад "Хувийн орон сууц, нийтийн аж ахуйн хөгжлийн төв" ТББ-тай хамтран тэмдэглэв. Тус байгууллагын зүгээс цусаа өгөхөөр ирсэн ачтан доноруудад гарын бэлэг гардуулж, баяр хүргэсэн юм.

 


Энэхүү өдөр тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй донор Б.Хишигбат, П.Батболд, Б.Мэндбаяр нарт "Хүрэл донор" цол хүртээж алдаршууллаа. Мөн "Бахархал 10" тэмдгээр донор Б.Отгонбаяр, "Бахархал 20" тэмдгээр донор Г.Пунсалдулам, "Бахархал-30" тэмдгээр Ө.Мягмардорж, "Бахархал-40" тэмдгээр "Хүндэт донор" Б.Алтанзул, "Бахархал 50" тэмдгээр "Хүндэт донор" М.Мөнхнасан нарыг шагнаж урамшуулав.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин