Монгол Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүн боллоо
2019-06-03

Энэ 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов.

 

Удирдах зөвлөлийн 8 суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланка, Тайланд зэрэг 14 улс өрсөлдсөн болно. Сонгууль нууц санал хураалтаар явагдсан бөгөөд Монгол Улс олонхийн саналыг авч, 2019-2022 онд тус байгууллагын Удирдах зөвлөлд ажиллахаар болов.

 

 

Япон Улсын Чиба хотод төвтэй Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл нь нийт 9 гишүүнтэй бөгөөд 8 гишүүнийг 3 жил тутам Комиссын гишүүн орнуудаас сонгодог. Энэхүү хүрээлэн Япон Улс нутаг дэвсгэрт байрладаг тул тус улс Удирдах зөвлөлийнх нь 9 дэх гишүүнээр шууд сонгогддог.

 

Монгол Улс 2000-2003 онд тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан болно. Тус зөвлөлд манай улс 2019-2022 онд Бангладеш, БНХАУ, БНЭУ, Пакистан, БНСУ, ОХУ, Тайланд Улстай хамтран ажиллана.

 

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин