Зеленский 4000 орчим нэр дэвшигчээс хэвлэлийн төлөөлөгчөө сонгожээ 
2019-06-04

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төрийн тэргүүний албан тушаалд байх хугацаандаа хамтран ажиллах хэвлэлийн төлөөлөгчөө сонгожээ .


Албан бус эх сурвалжийн мэдээлснээр түүний хэвлэлийн төлөөлөгчөөр 32 настай Юлия Мендель ажиллахаар болсон гэнэ. Орон нутгийн телевизүүдэд ажиллаж байсан тэрбээр The New York Times сонинтой сүүлийн хэдэн жил хамтран ажиллаж байгаа юм байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах уралдаанд дөрвөн мянга орчим хүн хүсэлт илгээжээ. 


Владимир Зеленский хэвлэлийн төлөөлөгчөө сонгон шалгаруулах уралдааныг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зарласан бөгөөд тавдугаар сарын сүүл гэхэд 20 мянга гаруй хүн хүсэлтээ илгээсэн гэнэ. Улмаар тэдгээрээс сонгож, 4000 орчим хүнийг дараагийн шалгаруулалтад оруулснаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийг сонгожээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
кк. нэг талаас нь харахад шоу ч юм шиг, цэвэршиж байгаа ч юм шиг мөртлөө. Хуучин ерөнхийлөгч януковичийн үед дэд сайд байсан хүмүүсийг дэвшүүлэн сайд , ҮАБЗийн дарга, ЗХЖШтабын дарга болгоод байнаа. украйнчууд мөн л хууччуул нь дээшээ гарлаа гээд дургүйвтэр л байхын
2019-06-04
ondor nastan:
mundag yumaa .tungalagshij, shilen , il tod baina shuu
2019-06-04