Увс аймгийн Цагдаагийн газрын даргыг ажлаас нь чөлөөлжээ
2019-06-04

ЦЕГ-аас Увс аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Лхагвадоржийг 2019 оны тавдугаар сарын 31-ны өдөр албан тушаалыг нь бууруулах шийдвэрийг гаргажээ. Харин түүний оронд тус газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Мөнхбатыг томилсон байна. 

 

Увс аймгийн цагдаагийн хоёр алба хаагч бага насны хүүхэд хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт холбогдсон талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас Ёсзүйн хорооны шалгалт очиж, тус аймгийн цагдаагийн даргын албан тушаалыг нь бууруулж, бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийг үйлдсэн байж болзошгүй цагдаа нарыг ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
sogtuu bhiig dalimduulj utas gussan tsagdaad avdag arga hemjee bnuu
2019-09-05
Цег дарга баатаржав та огцор чд цагдаагиинхан дуудлага дарахгүй шүү цагдаагиин хошууч хүчингиин гэмт хэргииг ха ха дараад
2019-06-06
ЦЕГ-ын дарга БААТАРЖАВ ӨӨРӨӨ ОГЦОР. ЦАГДАА ДАМПУУРЛАА
2019-06-04