“Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөг зохион байгуулна
2019-06-04

Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна.

 

Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго юм. Өдөрлөг нь тухайн өдрийн 10.00-17.00 цагийн хооронд хуваарийн дагуу төлөвлөсөн байршилд зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгт нүхэн жорлонгийн бохир задлах, үнэр дарах, лагийн хэмжээг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэл, хөрсний бохирдолгүй био жорлон  үйлдвэрлэдэг болон импортолж худалдаалдаг, аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж, сурталчилан худалдаалах ажлыг зохион байгуулах юм.

 

 

Байршил

Хариуцах байгууллага

Хугацаа

1

Яармагийн автобусны эцсийн буудал

ХУД-ийн  ЗДТГ

2019.06.05

2

Нисэхийн эцсийн буудал

ХУД-ийн  ЗДТГ

2019.06.06

3

Биокомбинатын автобусны буудал

ХУД-ийн  ЗДТГ

2019.06.07

4

Орбит, цэргийн хотхоны автобусны буудал

СХД-ийн ЗДТГ

2019.06.09

5

СХД-ийн ЗДТГ-ын урд талбайд

СХД-ийн ЗДТГ

2019.06.10

6

Баянхошууны эцсийн атобусны буудал

СХД-ийн ЗДТГ

2019.06.11

7

Гандангийн урд талбайд

БГД-ийн ЗДТГ

2019.06.12

8

Өргөө кинотеатрын урд талбайд

БГД-ийн ЗДТГ

2019.06.13

9

Дэнжийн мянгын эцэс

ЧД-ийн ЗДТГ

2019.06.14

10

7 буудлын автобусны буудлын эцэс

ЧД-ийн ЗДТГ

2019.06.15

11

Жигжидийн уулзвар

ЧД, СБД-ийн ЗДТГ

2019.06.08

12

Дамбын автобусны буудлын эцэс

СБД-ийн ЗДТГ

2019.06.16

13

Их тойруу шилэн гүүрний гарцны хажууд

БЗД-ийн ЗДТГ

2019.06.17

14

Шар хадны автобусны буудлын эцэс

БЗД-ийн ЗДТГ

2019.06.18

15

Амгалан захын гадаа талбайд

БЗД-ийн ЗДТГ

2019.06.19

16

Гачууртын автобусны буудлын эцэс

БЗД-ийн ЗДТГ

2019.06.20

17

Багахангай дүүрэгт

БХД-ийн ЗДТГ

2019.06.21

18

Багануур дүүрэгт

БНД-ийн ЗДТГ

2019.06.22

19

Налайх дүүрэгт

НД-ийн ЗДТГ

2019.06.23

Shuud.mn
Сонин хачин