Хамтдаа "Хайрын виз" мэдүүлээрэй
2019-06-05

Хайр гэдэг наддаа гуниг ч юм уу

Хамгийн гэнэн алдаа ч юм уу

Бүрхэг шөнийн саран ч юм уу

Бүлээн нулимстай харц ч юм уу...

 

Ц.Балдоржийн зохиол “Хайрын виз” жүжиг үзэгчдийн хүртээл болж тухайн үеийн залуус дээрх дөрвөн мөртийг цээжилтлээ сонсож, энэхүү дуунд дурлаж, явсан цаг саяхан даа. МУСТА С.Болд-Эрдэнэ Жаргалын дүрийг бүтээж охид залуусыг дурлуулж явлаа. Түүнд дурлаж явсан охид өдгөө хэдий нь хүний хань хүүхдийн ээж болсон нь дамжиггүй.

 

Тэгвэл “Хайрын виз” уянгын драмын жүжиг цоо шинэ өнгө төрхтэйгээр 13 жилийн дараа дахин үзэгчдийн хүртээл болоход ердөө хоёрхон хоног үлдээд байна.

 

 

Ийнхүү 13 жилийн дараа дахин тайзнаа амилах гэж буй “Хайрын виз” жүжгийн гол дүрийн залуу болох Жаргалын дүрийг УДЭТ-ын залуу жүжигчин Т.Сэргэлэн бүтээж, залуу охидын “мөрөөдөл” болох нь ээ.

 

Жүжигчин Т.Сэргэлэн өмнө нь “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигийн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Мөн тун саяхан нээлтээ хийсэн “Аримун" продакшны анхны уран бүтээл болох "Халуун зүрх” уран сайхны кинонд чамбай тоглосон билээ.

 

 

Харин “Хайрын виз” жүжгийн Цэнгэлийн дүрд О.Майдарравжаа, Сүндэрийн дүрд П.Мягмарсүрэн, Анугийн дүрд Ц.Цэлмүүн, аавын дүрд СТА М.Түвшинхүү, ээжийн дүрд МУГЖ Ж.Оюундарь нар тоглох юм.

 

Эл жүжгийг одоогоос арваад жилийн өмнө төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар анх найруулж байсан бол энэ удаад ардын жүжигчин Мягмарнарангийн хүү залуу найруулагч М.Батболд найруулан үзэгч олны мэлмийд толилуулахаар зэхэж байна. 13 жилийн өмнө аавынхаа тоглож байсан жүжгийг ийнхүү хүү нь найруулж олны хүртээл болгож буйгаараа энэхүү жүжиг онцлог юм.

 

 

Энэ мэтчилэн цоо шинэ өнгө төрхтэй “Хайрын виз” уянгын драмын жүжигт тухлан саатаж, хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусдаг болохыг шимтэн үзэхийг урьж байна.

 

“Хайрын виз” жүжиг 6-р сарын 7-нд 19:00 цагт 8,9-нд 18:00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглогдоно.

 

ТАСАЛБАРЫГ: 
 

https://www.ticket.mn/event/721/

УДЭТ-ЫН КАСС

 

ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800

Shuud.mn
Сонин хачин