Хууль бусаар алт угаасан Хятад иргэдийг илрүүлжээ
2019-06-06

 

“Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ өнөөдөр (2019.06.06) дөрвөн хүн голд живж, сураггүй алга болсон гэх мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийлээ. Энэ зургаадугаар сарын 04-ний өдөр тус байгууллагийн гурван хүн Сэлэнгэ аймгийн Ерөө голыг гаталж байхдаа живсэн аж. Харин ойр орчимд ажиллаж байсан хүмүүс тэдний амийг аварсан гэдгийг тус байгууллагийн тэргүүн Х.Бээжин хэллээ.

 

Мөн тус байгууллага Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоноос 13 км зайд Монгол, Хятадын хамтарсан уурхай хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн, цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна. Тухайн газар БНХАУ-ын зургаан иргэн гурван экскаватор, нэг ковш зэрэг техниктэй ажиллаж, алт угаасан байсан аж. Тэд алт угаасан усаа Ерөө голтой нийлдэг Угтаал гол руу цутгаж байсныг хуулийн байгууллагад мэдэгдсэн аж.

 

Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
Гол нь хахуулиа авчдаг цагдаа засаг ноёддоо л хариуцлагаа тооц, тэд хэн хаана юу хийж байгааг нэгд гэнггүй мэдэж байдаг шүү, юмаа өгсөн нь үлддэг өгөөгүйчүүдийг нь газрын гаваас ч олдог юм билээ, тиймээс хариуцлагыг тухайн орон нутгын ЦАГДАА+ЗАСАГ НОЁН 2 с л шаард
2019-06-07
даварсан муу хогнууд, хөөж гаргамаар байна, орон нутгийн засаг захиргаа юу хийж байна аа
2019-06-07
Бадрах:
Цагдаагийн байгууллага тэр дундаа Сэлэнгийн.цагдаа өөрсдөө хуйвалддаг юмаа.Тэд хууль бусыг хамгаалдаг.Тэд мэдээлэгчийг илрүүлэх тандах шантаачилах ажилд гаршсан байдаг.
2019-06-06
Монгол улс эзэнгуй баялгийг нь унэгуйдуулж байгаа хумууст хариуцлага ярихгуй байгаа нь ирээдуйдээ итгэх итгэлийг залуу уедээ егч чадахгуй байна
2019-06-06
Iregen:
Bugantiin tsagdaa nar holbootoi
2019-06-06
зочин:
Үнэндээ Хятад иргэдийг дагуулж ирсэн монгол ААН, хувь хүн орон нутгийн захиргааны эрхэмүүд ,орон нутагт байгаа МХЕГ-ын төлөөлөл гээд олон л холбогдох байгууллагууд байдаг. Энэ мэдээр "ӨӨРСДӨӨ" гуйж+ хуурч оруулж ирчихээд тэгээд "ХЯТАД" гэж яриулаад, ард нь цэвэр үлдэх гээд хэрэггүй л байхгүй юу?? Хятадаасаа долоон дор"ХЯТАД+МОНГОЛ" ААН+хувь хүн л байна.Имйд олон түмэнд хүрэхүйц арга хэмжээ авч мэдрүүлэх хэрэгтэй байна шүү дээ??
2019-06-06