Нийслэлийн 133 дугаар сургуулийн багш, сурагчдын эрх зөрчигдсөөр байна
2019-06-06

Нийслэлийн 133 сургуулийн багш нарын төлөөлөл  хүүхдүүдийн эрх зөрчигдөж  байгаа талаар хэвлэлийн хурал хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн  26-р хороонд байрлах тус сургууль нь анх “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн нэг, хоёрдугаар давхрыг өөрийн сургуультай болтол эзэмшинэ гэсэн шийдвэрээр баригдаж 2017 оны есдүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

 

Одоогийн байдлаар 1500 гаруй хүүхэдтэй, 60 гаруй багш ажилчидтай сургалт хүмүүжилийн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сүүлийн үед Зайсангийн чиглэлд  олон барилга баригдаж, айл өрхийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан элсэн суралцагчдын тоо нэмэгдэж сургуулийн ачаалал хүндрэлтэй байна гэдгийг хэллээ.

 

Тухайн сургуулийн хөрөнгө 2018 онд 6.6 тэрбум төгрөг төсөвт суугдаж, барилга байгууламжыг барих компани нь тендэрт шалгарсан ч газрын асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа аж.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, Улаанбаатар хотын дарга тэргүүтэй хүмүүс 2019 оны 5 сарын 06-ны өдөр сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, асуудлыг шийдэж өгнө гэсэн боловч нэг сарын хугацаа өнгөрөхөд шийдэгдээгүй хэвээр байгаа гэдгийг багш нар хэлж байлаа.  Боловсролын газрын даргын тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилд  тус сургуульд элсэн суралцагчдын бүртгэл, хамран сургах тойргыг зохион байгуулах тухай тушаалын хүрээнд бүртгэлээ зохион байгуулжээ. Уг бүртгэлийн хүрээнд тус дүүрэгт 698 хүүхэд нэгдүгээр ангид элсэхээс 200 хүүхдийг бүртгэж 133-г элсүүлэхээр болсон байна. Өдөрт дөрвөн ээлжээр хичээллэдэг учраас нэмж хүүхэд бүртгэх боломжгүй аж.

 

БЗД-ын боловсролын хэлтэсээс үлдсэн  хүүхдүүдийг 48, 97-р сургуульд  суралцуулах шийдвэр гаргасан байна.

 

Уг сургууль нь  хоёр жилийн хугацаанд "Монгол тэмүүлэл" сургуулийн байранд үйл ажиллаагаагаа явуулж байсан боловч тус сургуулийн зүгээс ирэх жилээс өөр байр олохыг шаардаж, сургалт хүмүүжлийнхээ ажлыг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүсчээ. 

 

Нийслэлийн 133-р сургууль нь агааржуулалтын систем маш муу учраас нэг ангид 7-14 хүүхэд суух стандарттай гэвч 50-60 хүүхэд сууж байгаа нь багш сурагчдын эрх зөрчигдөж  байна гэдгийг илэрхийллээ.

 

Л.Отгонмягмар

Shuud.mn
Сонин хачин
За даа тгд хувийн хүүхдээ хувийн сургуульд хувийн багшаар заалгаад хувийнхаа унаагаар зөөгөөд хувиасаа 10000 дойлуур төлөөд...амьдралаас тасархай найз нөхөдгүй ганцаардмал их зантай хувиа хичээсэн хувийн охид залуус л бэлтгэгдэх юм биздээ
2019-06-07
Дарга нар шоу хийхээс өөр шидгүй.Монгол тэмүүлэлийг нь гаргавал таарна. 1 хүүхдээс 20 000 $ авдаг МАНАН гийн халаасны сургууль
2019-06-06