Улаанбаатарт 22 хэм дулаан байна
2019-06-07

 Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна. Бусад нутгаар хална.

 

  2019 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн  уулархаг нутаг, Идэс, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэйБороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин