Түүхэн амжилтын эзэн М.Тэлмэн
2019-06-07

 

Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг, Юнискод бүртгэлтэй, олон улсын "World Ballet Grand Prix" олон улсын балетын тэмцээнд оролцсон М.Тэлмэн шилдгийн шилдгээр шалгарчээ.

 

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг  “World Ballet Grand Prix” тэмцээнд оролцсон Мөнх-Эрдэнийн Тэлмэн тус тэмцээнээс алтан медаль хүртэж, 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болжээ. Уг олон улсын тэмцээнээс монгол хүн анх удаагаа алтан медаль авсан нь түүхэн амжилт юм.

 

М.Тэлмэнтэй холбогдох баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрбээр "Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ том тэмцээнээс шагнал авна гэдэг нэр хүндийн хэрэг байлаа. Багш болон гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье" хэмээлээ.

 

 

Балетчин М.Тэлмэн нэрт балетчин У.Бат-Эрдэнэ багшийн удирдлага дор бэлтгэлээ хийсэн бөгөөд энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж. Ийнхүү монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө.

 

М.Тэлмэн өмнө нь "Kirov Academy of Ballet Washington DC" 2 жил 100% тэтгэлэг, "Jewels Festival New York" 2 дугаар байр, шилдэг техник, "Youth America Grand Prix Finalist" зэрэг шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн балетын түүхэнд данслаад байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
Yneheer mundag baina, bahartai. Tand bayar hyrgej az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe
2020-01-16
irgen:
mundag hyy baina bayar hyrgie
2019-06-07
Bayr hurgey !:
Sain b na !
2019-06-07