Хүүхдийн хөдөлгөөн засал эмчилгээний талаар зөвлөлдөж байна 
2019-06-07

Монголын биеэ бялдар хөдөлгөөн заслын холбооны IX чуулган  өнөөдөр /2019.06.07/ ЭМЯ-нд болж байна.  2011оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус  чуулган  Монгол Улсад тулгамдаж буй өвчлөлтэй холбоотой судалгаа шинжилгээг танилцуулах, энэ өвчлөлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагддаг байна. МББХЗХ-ны IX чуулган нь “Хүүхдийн эмгэгийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш   болон төгсөгчид оролцож байна.

 

Чуулганд  АШУҮИС-ын багш нарын төлөөлөл болон  БНСУ-ын  хөдөлгөөн заслын холбооны  тэргүүн Кеүн-Хий-Лий , Япон улсын “Кинисио тейп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Кензо Касэ нар оролцож илтгэл танилцууллаа. Тус чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд тархины саажилттай хүүхдийн өсөлт хөгжлийн эмчилгээ, тавхай унжилгын үеийн хөдөлгөөн засал эмчилгээ, яс булчингийн тогтолцооны эмгэгийн үед кинезиотейп ашиглах зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдах аж.

 

Л.Отгонмягмар

 

Shuud.mn
Сонин хачин