Балетын тэмцээнд 170 гаруй хүүхэд оролцоно
2019-06-07

Монголын үндэсний балетын III уралдаан энэ сарын 8,9-ны өдрүүдэд Хүүхдийн ордонд болно. Тус тэмцээнийг БСШУСЯ болон Монголын балетын хөгжил сан хамран зохион байгуулах аж. 2016 оноос хойш зохиогдож буй энэ тэмцээн Монголын балетын урлагийн хөгжлийг харуулна гэж зохион байгуулагчид хэлж байна. Ерөнхий шүүгчээр төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллана.

 

 

Өнгөрсөн оны уралдаанд 160 гаруй хүүхэд оролцсон. Энэ жил Улаанбаатар, Дархан хотоос 170 гаруй хүүхэд оролцох аж. Оролцогчдын тоо өссөн нь балетын урлагаар хичэээллэгчид, сонирхогчид нэмэгдэж байгаагийн илрэл гэдгийг Монголын балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуяг хэллээ.

 

Б.Энхжаргал

 

Shuud.mn
Сонин хачин
Baletchin ohid hvvhnvvd nuguu ajildaa tasarhai shv
2019-06-07