ЖДҮХС-гийн зээлийг олгох банкууд шалгарчээ
2019-06-10

 

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх төслийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. Энэ өдрийн 17.30 цаг хүртэл үргэлжилж, бүртгэлийн систем автоматоор хаагдах юм. Энэ сарын 07-ны байдлаар улсын хэмжээнд 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл иржээ. Орон нутгаас 89 төсөлд 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн байна. 

 

ЖДҮХС-гийн зээлийг ХААН, Хас, Төрийн банкаар дамжуулан олгоно. Энэ банкуудтайгаа ХХААХҮЯам хэлэлцээ хийж зээлийг дамжуулан олгох журам, зээлийн үйлчилгээний зардал, хүүгийн зардлаар хэлэлцээ хийх аж. 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ХХБ, Голомт банкуудын нэр алга, асуудалтай юм уу?
2019-06-10