Хар тамхи хадгалсан БНСУ-ын иргэнд ял оноолоо
2019-06-10

 

Гэртээ хар тамхи хадгалсан БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноосон байна. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эл хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд ял оноосон байна. 

 

БНСУ-ын иргэн Ким Ён Жү нь гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж  түүний гэрээс дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм каннабис хадгалж байсныг илрүүлсэн аж. 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Энд бол шүүгчид авилга авсан нь гарцаагүй....улаан цайм яаж хэрэгсэхгүй болгохов, нэг ял өгсөн нэр зүүх гээд 1 жил....тийм биш бол яаж ч бодсон хар тамхины хэрэгт 1 жил ял гэж ямар ял хаана байдий...
2019-06-11
Хар тамхтны хэрэгт хөгийн 1 жил ял өгдөгулс орон өөр хаана я бхгүй дэ...манайх гэж яахаараа ингээд хамаг бүх л юм нь ийм хөгийн юм бэ.
2019-06-11
PIZDA naraa mongolchuud xytadad bol tsaazin yl avna.Mongold gancxan jil amraad yvax yl avch bna.
2019-06-11
1 жил..... Сайхаан. одоо тэгээд хөөн хэлэлцэх хугацаа нь бас тооцогдоно. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд нэг НО байна даа...
2019-06-11
Zochin:
Araichdee, nerteigeer ni zugeer l nutagruu butsaachikhguidee. Shuukh avilgad buren idegdsenii tod jishee. Bas yal geed nerlechikhjee. Gutamshig
2019-06-11