Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцох ШХАБ-ын уулзалтын сонин хачин
9 өдөр

 

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалт болоход ердөө хоёрхон хоног үлдлээ. Олон улсын өндөр түвшний үйл ажиллагааг зохион байгуулах “Ала-Арча” хотхонд бэлтгэл ажил хэдийнэ шувтарч, зам талбайг угааж, гантиган хавтан, цонх шилийг арчин, зүлэг өвс тэгшлэн, цэцэг суулгах зэргээр арчилгааны ажил  үлдээд байгаа гэнэ.  

 

ШХАБ-ыг зохион байгуулах Киргиз улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрынхан дээд хэмжээний оролцогчдыг хэрхэн угтах, төрийн тэргүүнүүдийг хаана байрлуулах талаар сэтгүүлчдэд мэдээлжээ.  

 

Зочдод зориулан гэр барьжээ  

 

ШХАБ-ын дээд хэмжээний дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд өнгөрсөн оноос барилга, засварын ажлыг эхлүүлжээ. Барилгачид уртасгасан цагаар ажиллаж,  сүүлийн сард бүр шөнө дунд хүртэл тасралтгүй ажилласан гэнэ.  

 

Ийнхүү ихэд хичээнгүйлэн ажилласны дүнд дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хотхоны өнгө төрхийг эрс өөрчлөн, гантиган саравч байгуулж, үүгээрээ нэрийн хуудас болгож байна. Энэ саравчийг өнгөрсөн гуравдугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Киргиз улсад айлчлах үеэр анх нээж байлаа. Харин энэ удаад дээд хэмжээний оролцогчдод зориулан сэргээн тоногложээ.  

 

Хоёр талт уулзалтууд явуулахад зориулагдсан танхимуудын багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд цайны танхим, синхрон орчуулга хийх өрөө нэмж тохижуулсан байна.  

 

Олон улсын зочид төлөөлөгчдийг угтан авахад энэ улсын “Иссык-Куль” зочид буудал ихээхэн ач холбогдолтой гэнэ. 1998 оноос хойш энэ буудлыг засварлаагүй байсныг дээд хэмжээний уулзалтанд зориулан шинэчилж, өрөөнүүдийг тоог нэмжээ.  

 

 

Мөн үйлчлүүлэгчдээс ихээхэн хүсэлт ирж байсан тул буудлын нутаг дэвсгэр дээр гэр барьсан байна. Энэ гэрт хооллох, эсвэл зүгээр л  киргизүүдийн ахуйтай танилцах боломжтой гэнэ.  

 

Хэвлэл мэдээллийнхэнд зориулан “Энесай” танхимыг тохижуулсан бөгөөд 500 орчим хэвлэл мэдээлийн төлөөлөгч ирнэ гэж тооцоолжээ.  

 

Ерөнхийлөгчдөд зориулсан сууц  

 

Бэлтгэл ажлын томоохон хэсэг болсон, төрийн тэргүүнүүдэд зориулсан сууцнууд ч бэлэн болжээ. Монгол болон Энэтхэгийн төрийн тэргүүнүүдээс бусад нь тусгайлан бэлдсэн сууцанд амьдрах юм байна. Харин Монгол улсын ерөнхийлөгч хотын захад байрлах хүсэлт гаргасан гэж эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс чухам хаана байрлах талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.  

 

 

Олон улсын төлөөлөгчид төрийн тэргүүнүүдээсээ өмнө ирж бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд тэд ерөнхийлөгчид хаана амьдрахыг шийдэх юм байна. Бишкек тэдэнд тусгай байрнууд санал болгож байгаа бөгөөд олон улсын төлөөлөгчдөөс ямар нэг тусгайлсан онцгой хүсэлт гаргаагүй гэжээ.  

 

“Өндөр дээд түвшний төлөөлөгчид хүсвэл бид матрас эсвэл зурагтыг сольж болно. Мөн нэмж гэрэлтүүлэг тавина. Тусгай сууцанд ихэвчлэн ерөнхийлөгч болон дагалдах хүмүүс нь байрлах юм. Харин төлөөлөгчдийн бүрэлдэхүүний бусад гишүүд зочид буудалд бууна” хэмээн зохион байгуулах хорооны гишүүн өгүүлжээ.

 

Зочдод зориулсан зоог болон бэлэг 

 

Дээд хэмжээний уулзалтанд оролцогчдыг Хиргисийн  /Киргиз / үндэсний хоолнууд болох бешбармак, казы-карта, боорсок, чак-чак гэсэн зоогуудаар дайлах гэнэ. Зоогийн цэсэнд уламжлалт ундаа, согтууруулах ундаа ч багтжээ.  

 

Зочдод зориулан өглөөний цайг тус тусын байранд нь бэлдэж болох ч ихэнх улс орны төрийн тэргүүнүүд өөрсдийн тогооч, эрүүл ахуйч эмч нартайгаа ирдэг, мөн хоол хүнсний бүтээгдэхүүнээ авчирах нь ч түгээмэл байдаг гэнэ. Одоогоор төрийн тэргүүнүүдийн зүгээс онцгойлон тавьсан хүсэлт байхгүй. Гэхдээ зочдын онцлогийг харгалзах ёстой, тухайлбал Энэтхэгийн ерөнхий сайд ногоон хоолтон тул түүнд тусгайлсан цэс гаргаж байгаа талаар зохион байгуулах хорооныхон мэдээлжээ.  

 

Мөн дээд хэмжээний уулзалтанд оролцсон хэн бүхэнд бэлэг  гардуулах бол төрийн тэргүүнүүдэд зориулан гараар хийсэн үндэсний бэлэг дурсгалын зүйлс бэлтгэсэн байна.

 

Энд дуулгахад, дээд хэмжээний уулзалтанд бэлтгэн барилгуудыг засварлахад  улсмын төсвөөс нэг ч зоос үрээгүй гэнэ. Нийтдээ 450 сая сом буюу монгол мөнгөөр 17 орчим тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд ШХАБ-ын гишүүн орнууд дэмжлэг туслалцаа үзүүлжээ.  

 

 

Зургаадугаар сарын 13-14-ний өдрүүдэд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Киргизийн Бишкек хотод болно. Энэ удаагийн уулзалтанд Орос, Казахстан, Хятад, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан гэсэн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд оролцох бол Афганистан, Беларус, Иран, Монгол улсын төрийн тэргүүнүүд ажиглагчийн статустай оролцоно. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр 20 орчим баримт бичигт гарын үсэг зурна гэж төлөвлөж байгаа юм.  

 

Манай улсын хувьд ШХАБ-д 2004 оноос хойш ажиглагчийн статустай болсон. Сүүлийн жилүүдэд Монгол улс ШХАБ-д элсэх эсэх талаарх яриа ихээхэн газар авсны дээр 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол улс өнөөгийн статусаа дээшлүүлэх бодолтой байгаа” гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байв.  

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
haha:
yugaa arch gene be. yamar muuhai nertei hot ve. LOL
2019-06-11
ЖҮДО:
ЭНЭ ХҮН ЖҮДО БӨХИЙН ХОЛБООНООС ЗАЙЛААЧ
2019-06-11
kkk:
“Ала-Арча” хотхонд бэлтгэл ажил хэдийнэ шувтарч,
2019-06-11
Mmm:
Yamar hot gene ve bazardari
2019-06-11
kkk:
“Ала-Арча” хотхонд бэлтгэл ажил хэдийнэ шувтарч,
zochin:
“Ала-Арча” хотхонд бэлтгэл ажил хэдийнэ шувтарч,