Унгарын Гандболын шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин Монголд иржээ
2019-06-11

Унгар улсын Гандболын үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Тэмүүжин өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнийг МГХолбооныхон хүлээн авч уулзан, футзалын ордонд өсвөрийн баг тамирчдын хамтарсан бэлтгэлд оролцуулах талаар ярилцжээ.

 

 

Ш.Тэмүүжин нь 2006 оноос Унгар улсын гандболын үндэсний шигшээ багт орж, 2018 оноос “Ференцварош” клубын харьяалалд тоглож байна. Ш.Тэмүүжингийн багтдаг Унгарын үндэсний шигшээ баг 2012 оны Лондоны олимпод оролцож, шагналт 4 дүгээр байранд орж байжээ. Мөн тус баг Европын аварга шалгаруулах 2010, 2012, 2014, 2016, 2018 оны таван удаагийн тэмцээнд оролцож байв.

 


Тэрбээр 2011-2018 онд Унгарын “Весзпрем” багт тоглох хугацаандаа Европын Гандболын холбооны Аваргуудын лигт оролцож 2012-2013 он, 2014-2015 он, 2015-2016 онуудад Европын Аваргуудын лигийн шилдэг хамгаалан тоглогчоор 3 удаа шалгарсан Европ тивийн болон дэлхийн шилдэг тоглогчийн нэг юм. 

 

 

Ш.Тэмүүжин гандболын багийн “пивот” байрлалд довтлон тоглодог. Шигшээ болон клубийн багтаа 5 дугаарыг эзэмшдэг байна. Сонирхуулахад Ш.Тэмүүжин нь 1985 онд төрсөн. 1.97 см өндөртэй.  Түүний аав нь Унгар, ээж нь Монгол хүн аж.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин