Хүмүүнлэгийн үйлсэд манлайлагчдыг алдаршууллаа
6-11

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн хүрээнд нийслэлийн Хүмүүнлэгийн үйлсэд манлайлагчдыг алдаршуулах ёслол өнөөдөр /2019.06.11/ боллоо. Хүндэтгэлийн ёслолд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Н.Энхболд, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн  Н.Болормаа, УИХ-ийн гишүүн, МУЗН-ийн удирдах зөвлөлийн гишүүн  Х.Нямбаатар, “Гал голомт хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Мөнхөө, МУЗН-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Цусны төвийн дарга Н.Эрдэнэбаяр, МУГЖ, СХД -ийн УЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Галсантогтох болон нийслэл, дүүргийн Улаан загалмайн хороодын тэргүүн нар оролцсон юм.  Энэхүү үйл ажиллагааны үеэр нийт 8 номинациар 48 хувь хүн, албан байгууллага шалгарууллаа. Үүнд:

 

 

  1. Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн манлайлагч гишүүн- (БГД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, ЧД-ийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж, СХД-ын ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар)

  2. Ивээн тэтгэгч манлайлагч гишүүн- (БЗД-ийн ивээн тэтгэгч гишүүн Д.Нэргүй, СХД-ийн УЗ-ийн гишүүн, Тэргүүний 11-р цэцэрлэгийн эрхлэгч С.Энх-Арвин, ХУД-ийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд )

  3. Сайн дурын манлайлагч идэвхтэн- (СХД-ийн сайн дурын идэвхтэн Ж.Давааням, СБД-ийн сайн дурын идэвхтэн Ч.Бямбасүрэн, ХУД-ийн сайн дурын идэвхтэн Л.Пүрвээ )

  4. Манлайлагч гишүүн байгууллага- (БЗД-ийн Л.Насанцэнгэл даргатай “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн хамт олон, СХД-ийн Ш.Сарантуяа захиралтай 62-р сургуулийн хамт олон, СБД-ийн Т.Мөнхдорж даргатай ОБХ-ийн хамт олон )

  5. Манлайлагч анхан шатны хороо- (БГД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, СХД-ийн ЕБС-ын 65-р сургуулийн хамт олон, СБД-ийн Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн хамт олон)

  6. Манлайлагч донор-( ЧД-ийн “Энэрэл” дээд сургуулийн “Донор-25” клубын ахлагч Э.Урансэлэнгэ, БГД-ийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч донор С.Солонго, СХД-ийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч донор, “Монголын донорын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Туяа “Хүндэт тэмдэг”)

  7. Манлайлагч залуучуудын улаан загалмайн гишүүн- (ЧД-ийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч ЗУЗ-н гишүүн Ц.Норжмаа, БГД-ийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч ЗУЗ-н гишүүн Г.Буянтамир, БЗД-ийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч ЗУЗ-н гишүүн Б.Шинэзул)

  8. Манлайлагч өсвөрийн улаан загалмайч-( ХУД-ийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч, ӨУЗ-н гишүүн Ц.Лхагвасүрэн, ЧД-ийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч, ӨУЗ-н гишүүн Б.Билгүүдэй, БГД-ийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч, ӨУЗ-н гишүүн Б.Бат-Энэрэл) нарыг алдаршууллаа.

 

 

Ёслолын арга хэмжээний үеэр “Монголын донорын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн, СХД-ийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагч донор Д.Туяатай цөөн хором ярилцлаа.

 

Юуны өмнө танд манлайлагч донор болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

Баярлалаа. Шагнуулах гэж байгаагаа өөрөө ч мэдээгүй явсан. Миний энэ өчүүхэн зүтгэлийг үнэлсэнд баярлаж байна. Энэ хүмүүнлэгийн байгууллага, олон хүний ач тусаар тэтгэгдэж байж энэхүү шагналыг авч байна.

 

Та хэд дэх жилдээ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож байна?

 

 12 жилийг хүмүүнлэгийн үйлсэд зориулсан байна. Би өөрөө хүндэт донор хүн л дээ. Үүнээс гадна энэ Улаан загалмайн хүмүүнлэгийн үйлсэд байнгын хандив өргөж, бие сэтгэлээрээ тусалдаг.

 

Манлайлагч донор гэж ямар хүнийг хэлж болох вэ?

 

Донор хүн ямагт хүний амь насны төлөө, халуун сэтгэл бүлээн цусаа зориулж байдаг. Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний эрдэнэт амийг авардаг гэдэг. Энэ бүх хүн бүгдээрээ манлайлагч донор гэж би боддог. Би бол тэдгээр хүмүүсийн нэг. Тэдний төлөөлөл болж хүндэт донорууд маань өнөөдөр ирсэн байна.

 

Та залууст хандаж юу хэлэх вэ?

 

Хүмүүнлэгийн үйлсэд хүн бүхэн гар бие оролцоосой гэж хүсэх байна. Бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, ядарч зүдэрсэн хүмүүст дэм өгдөг байх хэрэгтэй. Сайн дурын, хүмүүнлэгийн үйлсийг одоогийн залуучууд ихээхэн зохион байгуулдаг болсон байна.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин