Хуавэй өөрсдийн боловсруулсан ҮЙЛДЛИЙН СИСТЕМТЭЙ утас гаргажээ  
2019-06-12

Хуавэй өөрсдийн гэсэн үйлдлийн системийг албан ёсоор нэвтрүүлэхэд тун ойрхон иржээ. HongMeng  гэх нэртэй үйлдлийн системтэй ухаалаг утаснуудын эхний ээлж хэдийнэ гарсан бөгөөд 1 сая ширхэг үйлдвэрлэгдсэн гэж Rosenblatt Securities хөрөнгө оруулалтын компанийн шинжээчдээс авсан эх сурвалжтайгаар China Daily  мэдээлсэн  байна.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, HongMeng  үйлдлийн системтэй нэг сая ширхэг ухаалаг гар утсыг туршилтын зориулалтаар үйлдвэрлэжээ.  

 

Шинэ үйлдлийн систем нь  Google  үйлдлийн системд зориулагдсан бүхий л апликешнийг дэмжихийн дээр “хувийн мэдээллийг хамгаалах аюулгүй байдлын өргөтгөсөн функцтэй” гэнэ.  

 

Өмнө нь Хуавэйгийн хэрэглэгчийн бизнесийн тэргүүн Ю Чжэндүн мэдэгдэл хийхдээ шинэ үйлдлийн систем энэ оны намар, бүр оройтлоо гэхэд ирэх жилийн хавар гэхэд бэлэн болно хэмээн онцолж байлаа.  

 

Түүний өгүүлснээр шинэ үйлдлийн систем нь зөвхөн гар утас, планшет төдийгүй компьютер, ухаалаг ТВ, автомашины мэдээллийн системд ашиглах боломжтой байх гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

Huawei утас WhatsApp,  Instagram ашиглах боломжгүй боллоо

Shuud.mn
Сонин хачин
76 д үнэгүй шахах гэж байгаашдээ манай мангуунууд шуналтай юм чинь материал голохгүй ээ тэрүүгээрэ хамаг юмаа ярьж онигоонд ороол хаха ийм л үмбүүнүүдээр удирдуулж байна даа
2019-06-12
зочин:
Хуавэй авалтгүй юм байна.
2019-06-12