Байт харваачид олимпийн эрх хүртэж чадсангүй
2019-06-13

Голландын Хертогенбош хотод манай гаригийн шилдэг харваачид хуран цуглаад байна.

 

 

Тус хотод болж буй байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Токио-2020” олимпийн эрх олгож байгаа нь өрсөлдөөнийг бүр ч нэмсэн нь мэдээж.

 

Эрэгтэйчүүдийн рекөрв (уламжлалт) нумын төрөлд оролцсон 200 тамирчнаас Монгол Улсын туршлагатай тамирчин Ж.Гантөгс 658 оноогоор 71 дүгээрт, Б.Отгонболд 641 оноогоор 121 дүгээрт, Б.Адьяасүрэн 636 оноогоор 135 дугаарт тус тус шалгарсан байна. Улмаар хасагдах шатанд Ж.Гантөгс ганцаараа өрсөлдсөн ч эхний даваанд ОХУ-ын буриад залуу Бэлигто Цынгуевт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлөжээ.

 

Эмэгтэйчүүдийн рекөрв төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг 644 оноогоор 52 дугаарт, А.Энхтуяа 637 оноогоор 63 дугаарт, Г.Уянга 617 оноогоор 97 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. Энэ төрөлд орон орны 152 бүсгүй харваач цэц мэргээ сорилоо. Хасагдах шатанд Б.Урантунгалаг эхлээд Японы К.Чинацүг 6:4-өөр ялаад Мексикийн А.Валенсиад 0:6-аар ялагдав. Харин А.Энхтуяа, Г.Уянга нар Франц, Тайванийн бүсгүйчүүдэд ялагджээ.

 

 

Манай оронд саяхнаас хөгжиж буй компаунд (роликтой) нумын төрлөөр хоёр эрэгтэй тамирчин Хертогенбошд оролцлоо. 137 харваач энэ ангилалд цэц мэргээ сорьсноос Ш.Ганзориг 649 оноогоор 134 дүгээрт, үндэсний сурын мэргэн Ш.Даваахүү гавьяат 640 оноогоор 136 дугаар байрт шалгарчээ. Ийнхүү манай байт харваачид ДАШТ-ээс “Токио-2020” олимпийн эрхээ биелүүлж чадсангүй.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Муу байна өөр ву гэхэв
2019-06-17
Бүр больжээ.
2019-06-14
зочин:
үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэ талбайтай болоод сүйд болоод байсан яасан бээ. бэлтгэл хийхгүй байгаа юм биш үү. маш муу оролцож байна лээ.
2019-06-13