Шүүгчийн захирамжаар "Мобиком" корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо
2019-06-14

Түрээсийн мөнгөө төлөлгүй таван сар "луу" унжсан гэх "Мобиком" корпорацийн асуудал шүүх, цагдаадаа "тулжээ". Хэдийгээр "Мобиком" корпорацийн зүгээс "Мобиком корпорацийн нэр хүндэд халдсан худал, үндэслэлгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдсан. Мобиком корпораци нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын нийгэм, эдийн засаг, харилцаа холбооны салбарт өндөр ач холбогдол бүхий ажлуудыг тасралтгүй хийсээр ирсэн бөгөөд улсдаа төлөх татвар, түрээсийн бүх төлбөрөө цаг хугацаанд нь төлөх үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр ирсэн" гэхчлэн удаа дараа мэдэгдсэн боловч "даравч далдайна, булавч бултайна" гэгчээр олон нийтэд ил болж эхлэв. 

 

Тодруулбал, Монгол Улсын топ аж ахуйн нэгжүүдийн нэг, үүрэн телефоны хамгийн том оператор “Мобиком Корпораци” ХХК нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн ч энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл "Монтрейд" компанийн байранд үйл ажиллагаагаа явуулчихаад энэ хугацаанд байрласан таван сарынхаа төлбөрийг төлөөгүйгүйгээр барахгүй, байраа ч хүлээлгэн өгч авалцаж, гарын үсэг зуралгүй нүүгээд явсан юм.

 

Тиймээс “Монтрейд” ХХК нь түрээсийн төлбөр төлөлгүйгээр, түрээсийн гэрээ хийлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан асуудлаар "Мобиком" корпорациас түрээсийн төлбөрөө нэхэмжилж Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд хандсан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2019 оны 6-р сарын 07-ны өдрийн захирамжаараа "Мобиком Корпораци" ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байна.

 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын хуулийг хүндэтгэж, бизнесийн зарчим, хэм хэмжээг мөрдөж ажилллах үүрэгтэй. Гэтэл Японы томоохон "KDDI" корпорацийн охин компани “Мобиком Корпораци” ХХК нь нэг сая гаруй хэрэглэгчээс сар бүр их хэмжээний төлбөр авч олон тэрбумын төгрөгийн ашигтай ажилладаг байж Монгол Улсын түрээсийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн компаний байрыг гэрээгүй, түрээсийн төлбөргүй ашиглаж, шүүхийн хаалга татаж, дансаа хаалгаад байгаа нь итгэмээргүй үйл явдал юм.

 

Энэ тухай Шүүхийн эх сурвалжаас тодруулахад "2019 оны 6-р сарын 07-ны өдөр дугаар 182/Ш32019/04874 тоот захирамжаараа Мобиком Корпораци ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон нь үнэн" гэсэн хариу өгсөн юм.

 

Ингээд шүүхийн захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Shuud.mn
Сонин хачин
Chadahgui bol Mobii barihaa l bolildoo
2019-06-19
Нэг биеэ рекламдсан япон ирээд бүгдийн нь дээрэлхэжб болно гээд бодчихсон. Арай дэндүү
2019-06-16
Иргэн:
3g Залгасан чинь 4 минутанд 1700 төгрөг аваад явчихсан
2019-06-15
Tanya:
G MOBILE shg baildaa mobii unench shudarga
2019-06-14
Masha:
ygd bid dandaa ingj hulhiduulj bdg yum bee
2019-06-14
Medvedi:
udirdah ajilchdaas n bolj guitsetgeh n doromjlogdoj bndaa
2019-06-14
Putin:
bugdiig n tsaazal
2019-06-14
Mihayl:
iim bj yaj ajilchdiha tsaling ogdog bnaa
2019-06-14
zugeer l hud ida nar
2019-06-14
anton:
arai2 mobi ugasa l iim bsnshd baliar ih tolbortei
2019-06-14
Victoria:
geree zasaad toroo zas gdg bzdee ingej hogiin yuman der gonjirohor chn yaj hogjih yum bee
2019-06-14
eddiy:
heleh ch muu ug alga daa MOBICOM
2019-06-14
sonin ymaa iim hariutslgagui gazar basiin muu
2019-06-14
tumne:
marktingaa hij chdahgui blod turese hij chdahgui bga yumuu
2019-06-14
zayaka:
atg-d og bugdiig n
2019-06-14
zoya:
mobi ugaasaa hog shdee unegui dugaar hda zarj l bdg neg l tiim hogiin
2019-06-14
Бамабрууш:
Моби хог шдээ нээх золбин гудманд үнэгүй дугаар зарна хэн ямар хүн бвж байгаа нь ямарч хяналтгүй нээх золбин
2019-06-14
хөхөө намжил:
archaagui yumnuud boli2
2019-06-14
Юнител хэрэглэгч:
моби угаасаал хог шд пиздаа хамгын их хэрэглэгчтэй гээд байгаа яг үнэндээ холбогдодгүй дугаар зөндөө
2019-06-14
ene site galzuur ch bn tehuu mobicomd tanar talarhaliin bicheg ogooroi haha
2019-06-14
horloo:
hogjmoor bwl ingej ided bga humuusig boliulsan n dershdee
2019-06-14
Донор:
би энэ моби барьж байгаа хүмүүсээс залхаж байна жигш хахаха
2019-06-14
bolio ta nar
2019-06-14
ene bol undesnii aylgui baidliin hemjeenii asuudal ch bolj bolno shuu uuren tilfon gedeg zuil bol
2019-06-14
zocin:
bolio ta nar
2019-06-14
aygui bol odoo hudal medeelel gene dee
2019-06-14
mongol zahiraltai bol yay ghw ypon shdeee
2019-06-14
mongolin huil unen zow ajilaj chaddag l ym bn bolooshd
2019-06-14
her udaan ingeh gesiin bee
2019-06-14
unniig heleheer comment ustgahaa bolimoor yumaa tanuus
2019-06-14