Колумби: Венесуэлийн дүрвэгчдийг зохицуулахад ЕХ-оос тусламж хүсэв 
2019-06-14

 

Колумби улс Венесуэлээс ирж буй дүрвэгсдийн урсгалыг зохицуулахын тулд Европын холбоо болон бусад улсуудаас тусламж авах шаардлагатай болсон гэж мэдэгдлээ.


Өрнөж буй үйл явдлыг онц байдал төдийгүй ойрын жилүүдэд тулгарах томоохон сорилын эхлэл гэж Колумби үзэж байгаа бөгөөд олон улсын доноруудтай урт хугацаанд хамтран ажиллах шаардлагатай гэж улсын хилийн захиргааны төлөөлөгч мэдэгдснийг РИА Новости агентлаг дамжууллаа. 


Колумбийн тал Венесуэлийн дүрвэгсдийн хямрал аюулгүй байдлын салбарт ноцтой үр дагавар дагуулахын дээр бүс нутгийн аюул заналд хүргэж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. 


Одоогийн байдлаар Колумби улс Венесуэлийн 1,3 сая дүрвэгчийг хүлээн авчээ. Эргэн сануулахад, Венесуэл улс сүүлийн жилүүдэд нийгэм эдийн засгийн хямралыг туулж байгаа бөгөөд үндэсний валют нь үнэгүйдэж, инфляци олон оронтой тоогоор хэмжигдэх болсон. 


Улмаар энэ улсын 4 сая гаруй хүн эх орноо орхин, хөрш зэргэлдээ орнуудыг зорьжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Венесуэлээс дүрвэсэн хүмүүсийн тоо 4 саяд хүрлээ

 

 

Shuud.mn
Сонин хачин