“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүллээ
2019-06-14

-Хамтдаа Эрүүл сэтгүүл зүйг бүтээцгээе-

 

 

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр мэдээллийн нийт зуу гаруй мэдээллийн вэбсайт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт төрөл бүрийн мэдээлэл дамжуулдаг вэбсайтууд хамаарах бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй байна. 


 
Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай.

 

Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэбсайтууд цөөнгүй байна. Энэ тохиолдолд шаардлагатай байгууллагууд, иргэд тухайн редакцтай холбогдох боломжгүй болж байгаа нь тухайн редакцид ч, уншигч иргэдэд ч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бусад байгууллагуудад ч сөрөг нөлөөтэй байна. Мөн “редакцын хаяггүй мэдээллийн вэбсайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна. 

 

Иймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалж байна. Үүнд: 

 

  • Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/. 

 

  • Шуудангийн хаяг

 

  • Мэйл хаяг

 

  • Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар  хоёроос доошгүй байна./

 

Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм. 

 

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг санаачлагч:

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар 

 

Дэмжин оролцогч байгууллагууд: 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл
Монголын сайтын холбоо
Харилцаа холбооны зохицуулах хороо
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 
Оюуны өмчийн газар 

Shuud.mn
Сонин хачин