Казахстан: “Миний ерөнхийлөгч биш” гэсэн баннер өлгөжээ 
2019-06-14

 

Казахстаны Алматы хотод “Миний ерөнхийлөгч биш”  гэсэн баннер өлгөсөн тухай Спутник мэдээллээ. 
Эх сурвалжийн мэдээлснээр хэдэн метр урт өргөнтэй энэ баннерийг Самал дүүргийн дутуу баригдсан барилга дээрээс өлгөсөн байна. 


Баннерыг хэн өлгөсөн нь тодорхойгүй байгаа ч сөрөг хүчний Rukh2k19 бүлэг баасан гаригийн өглөө Инстаграммд баннерын гэрэл зургийг оруулан “Бид ерөнхийлөгчийн сонгуулийг хууль ёсных гэж хүлээн зөвшөөрөхгүй. Бид үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй.Токаев- миний ерөнхийлөгч биш” гэж бичсэн байна. Баннер дээр амыг нь “Хэлгүй” /жич: Орос хэлээр "Немой" буюу хэлгүй, "Не мой" гэж салгаж бичвэл "минийх биш" гэсэн утгатай болох бөгөөд баннерыг бэлдсэн хүмүүс үгээр тоглох аргыг ашиглажээ /гэсэн бичгээр халхалсан хүний хөрөг дүрслэгджээ. 


Эргэн сануулахад, зургаадугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн үеэр болон түүний дараа энэ сонгуулийг эсэргүүцсэн жагсаал хэдэнтээ гарч, улмаар олон зуун хүн баривчлагдсан тухай бид өмнө нь мэдээлж байлаа. 


Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 30 орчим жил энэ улсыг удирдан, гуравдугаар сард албан тушаалаасаа буусан ч өөрийнхөө оронд залгамжлагчаа томилон, өөрөө бүх насаараа үндэсний лидер, Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч “Нур Отан” намын дарга, Үндсэн Хуулийн зөвлөлийн гишүүнээр үлдсэн юм.


Ийнхүү олон жил Казахстаныг удирдсан ч залгамжлагчаа томилон, хөшигний араас удирдах болсныг эсэргүүцсэн хүмүүс жагсаал зохион байгуулсан ч баривчлагдаж, улмаар НҮБ-ын хүний эрхийн комиссар Казахстанд хандан үг хэлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хангахыг уриалж байв. 

 

Г.Бямбасүрэн
 

Казахстан: Жагсагчдыг баривчилж, олон нийтийн сүлжээг хязгаарлаж байна

 

 

Shuud.mn
Сонин хачин
Баяраа:
Немой гэдэг чинь хэлгүй гэсэн үг, не мой гэж салангид бичвэл минийх биш гэж байгаа юм. Тэгэхээр "Миний Ерөнхийлөгч биш" гээгүй харин "Хэлгүй Ерөнхийлөгч" гэсэн байна. Мэдэхгүй бол хүнээс асууж бай, Бямбасүрэн сэтгүүлч ээ.
2019-06-14
Zuv bodoltoi humuus bn
2019-06-14
Мөнх тэнгэрийн цээрлэл:
Жаргалдаа ташуурч атаа жөтөө хийвэл Ливи улс шиг болно.
2019-06-14