MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг
2019-06-15

 

Түргэн хоол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай олон судалгаа байдаг. Харин энэ удаад өөр нэг аюулын талаар эрдэмтэд анхааруулжээ. Тодруулбал, түргэн хоол тэр дундаа гамбургер их идснээр тархи эрт хөгширдөг гэсэн дүгнэлтийг Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд гаргасан талаар  MedicalXpress мэдээллээ.


Эх сурвалжийн дамжуулснаар, эрдэмтэд тархины эрүүл мэнд, хөгшрөлт болон орчны хүчин зүйлийн хоорондын уялдаа холбоог судалсан 200 судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Үүний дүнд урт хугацааны туршид эрүүл бус хооллож, биеийн хөдөлгөөний идэвхигүй байх нь хоёрдугаар төрлийн чихрийн шижин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдгийн дээр, тархины судас хатуурах зэрэг тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Эрүүл бус хооллолт тархийг байгалийн жамаар хөгшрөх явцаас илүү хурдтайгаар хөгшрүүлэх бөгөөд хүн дунд насанд очсон бол үүнээс сэргийлэх ямар ч боломжгүй гэнэ. Тиймээс аль болох залуу наснаасаа зөв хооллохыг эрдэмтэд уриалжээ. 


Судалгаанаас үзэхэд, дэлхийн насанд хүрсэн хүн амын 30 хувь нь илүүдэл жин, таргалалттай байдаг бөгөөд 2030 он гэхэд хүмүүсийн 10 хувь нь хоёрдугаар төрлийн чихрийн шижингээр өвдөх магадлалтай юм байна. 


Энд дуулгахад, жил бүр дэлхий дээр  чихрийн шижин өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож,  3,8 сая хүн энэ өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа байдаг. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал хувь нь  40-59 насныхан байдаг бөгөөд хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчний 80 гаруй хувь нь таргалалттай холбоотой байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Medreluuded anhaaruulj bgaa bishdee idehguiigee medej bgaa shdee
2019-06-16
сайхан монгол малын махаараа гэртээ хоолоо хийж идсэн нь хамаагүй эрүүл бас аюулгүй
2019-06-15
зочин:
Шалтгаан нь талхны цагаан гурил, Хятадын хөлдөөсөн махны орц, хүнийг хуурахын тулд хийсэн амтлагч. Эрүүл хоололтонд хэрэгтэй зүйл нэг ч байхгүй. Ялангуа КФС бол тэр чигээрээ хор. ИХ идвэл мээм зээм ч ургаж магадболсон шүү
2019-06-15
Shaltgaan ni turgen xoolnii bux yumand ni bii, max, guril, amtlagchnuudad. Dor ni aimaar tsatgaad, dor ni ergeed xurdan olsgodog xool. Zugeer l shuud tatgalzax xeregtei!!!!
2019-06-15
Шалтгаан нь яг юу юмбэ ? гамбургерын маханд байна уу ? талхны гурилд нь байна уу? эсвэл амтлагчид нь байна уу ?
2019-06-15