Цагдаагийн байгууллага 200 гаруй офицероор бүл нэмлээ
2019-06-15

Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-хууль сахиулах ажил” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд томилох үйл ажиллагаа /2019.06.14/ Эргүүл, хамгаалалтын газрын жагсаалын талбайд боллоо.

 

Цолоо гардан авсан шинэхэн төгсөгчийд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалд томилогдож, тугандаа ёслон, эх орон, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглав.

 

 

Диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэхээ тангарагласан алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд “Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-хууль сахиулах ажил” мэргэжлээр амжилттай төгсөн, цагдаагийн цол шагнагдаж, төрийн тусгай албанд томилогдсон нийт төгсөгчиддөө баяр хүргэе.

 

Та бүхэн өөрсдийн сонгосон ажил, мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч байж, албандаа хүндэтгэлтэй хандан, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж иргэд, олон нийтийнхээ амар, амгалан амьдралын төлөө сурч мэдсэнээ бүтээлчээр хэрэгжүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэж хэлэн ажлын амжилт хүссэн юм.

 

 

Ийнхүү Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн 200 гаруй офицероор бүл нэмлээ. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, хууль сахиулахаар эх орны өнцөг булан бүрийг зорино.

 

 

Өндөр дээд төрийнхөө

Эрдмийн их сургуулиас

Эгэл түмнээ хамгаалах

Нийгмийн мэргэжил өвөрлөсөн

Эрийн хийморь цагдаа-төрийн хүү

Цагдаагийн байгууллагын алба хаагч болж, мөр зэрэгцэн ажиллах залуу офицеруудынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Shuud.mn
Сонин хачин
Цагдаа үндсээрээ ДАМПУУРААД Байна ШҮҮ
2019-06-17
irgen:
goe umaa, er ni zergiin hymyys saihan zoglog syrleg baidag harahad , eh orondoo ynench zytgej toriin buzar bulaitai temzeerei dee
2019-06-17