Баянзүрх дүүрэгт иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна
2012-01-17

Улс төр ид буцалж, хороо, дүүрэг гэлтгүй булхай өрнөж байна. Үүний нэгэн тод жишээ нь Баянзүрх дүүргийн 7, 9, 11, 12, 15, 25, 26, 27, 28 зэрэг хороодын Засаг даргыг томилох асуудал. Засаг захиргааны анхан шатанд өөрийн хүнээ тавьж, өөртөө үйлчлүүлэх сонирхол эрх мэдэлтэн, дарга нарт байдгийг эдгээр хороодын Иргэдийн Нийтийн Хурал нотолсон бөгөөд дээр дурдсан хороодын ИНХ-ын ээлжит хурал нь иргэдийн зүгээс ихээхэн маргаан дагуулсан үйл явдал болсон байна. Учир нь тэдгээр хороодын иргэд уг хурлын үйл ажиллагаа нь хууль бус болсоноос гадна иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж хурлын үйл ажиллагааг эсэргүүцсэн ажээ. Баянзүрх дүүргийн зарим хороо 2008 оноос хойш өнөөг хүртэл Засаг даргаа томилж чадахгүйгээр улс төржжээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга Б.Батзориг намын харьяалалын шалтгаанаар иргэдээс сонгогдож ирсэн хорооны Засаг даргыг томилохгүйгээр Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэж хуулийн аль ч зүйл заалтад байхгүй албан тушаалтныг өөрийн хүмүүсээр дур мэдэн хэдэн жилийн хугацаанд томилон ажиллуулсан байна. Иргэдээс багагүй шүүмжлэл ирсний эцэст өнгөрөгч амралтын өдөр ИНХ хурлаа хийж хууль бус үүрэг гүйцэтгэгчийг жинхэлжээ. Гэвч ИНХ-ын хурал нь бас л хууль зөрчсөн байна. Хуульд заасан хурал зарлах хугацаанд хурал зарлаагүй, хурал зарлахдаа нийт иргэдэд бус зөвхөн МАН-ын гишүүдэд зар тараасан, хурлын товыг өөр өөрөөр зарлаж иргэдийг төөрөгдүүлсэн, тус хороонд оршин суудаггүй хүмүүсийг хуралд оролцуулсан, дүүргийн Засаг даргын өмнө нь хууль зөрчиж томилсон хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг хүчээр жинхэлсэн, иргэдийн хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэх боломжийг хаасан зэрэг хууль зөрчсөн олон асуудлаар иргэдийг бухимдуулсан дээрх хороодын ИНХ-ын шийдвэрийг эсэргүүцэж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн үзэж иргэд захиргааны хэргийн шүүхэд хандахаар болсон ажээ. Уг нь бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу шийдэгдэх ёстой хорооны Засаг даргыг томилох асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг хууль зөрчин өөрийн хүнээ томилохын тулд өрсөлдөгчгүйгээр “үүрэг гүйцэтгэгч”-ээ жинхлэх үйл ажиллагааг алсаас зохион байгуулсан байна. Ямар ч өрсөлдөгчгүйгээр ийнхүү хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхэлж, түүний эсрэг санал өгөх бүх боломжийг хаасан уг үйл явдлыг тус дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн сонгуулийн өмнөх бохир бэлтгэлээ хангаж чадсан, Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн, иргэдийнхээ эрх ашгийг дорд үзсэн, тэдний эрхийг хаасан бусармаг үйл явдал боллоо хэмээн иргэд ихээхэн гомдолтой байгаа тул Баянзүрх дүүргийн Ардчилсан нам дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн хууль зөрчсөн дээрх үйлдлийг эрс эсэргүүцэж, иргэдийн эрх ашгийг хамгаалахаар өчигдөр Баянзүрх дүүргийн төр, захиргааны төв ордны гадна талбайд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа тус дүүргийн Засаг дарга Б.Батзоригт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийг иргэдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан шаардлагын хамт гардуулан өгсөн юм. Ийнхүү өвөрмөц байдлаар иргэдийн эрх ашгийг хамгаалахаар эсэргүүцлээ илэрхийлж, шаардлага хүргүүлсэн Баянзүрх дүүргийн Ардчилсан намынхан дүүргийн Засаг дарга Б.Батзориг уг шаардлагын дагуу хуулийн хүрээнд иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, ажиллахгүй бол улс төрийн бусад аргаар тэмцэл хийхээ мэдэгдлээ.              
Shuud.mn
Сонин хачин
zotin:
Гэр хорооллын хүн ам УБ хотын ард иргэдийн талаас илүү хувийг эзэлж байна. Миний ойлгож буйгаар ардчилал бол хүний тоогоор аливаа зүйлийг шийддэг улс төрийн тогтолцоо билээ. Монгол улс бол Ардчилсан орон. Хэн Монголын ард түмний төлөөл болох вэ? Монголын хүн амын дийлэнх болох ядуу буурай, дундаж амьдралтай хүмүүс живсэн ч энэдээ живэх тэдгээр хүмүүсийн төлөө юун түрүүн ажиллах ёстой. Тэгвэл хэн УБ хотын ард иргэдийн төлөөлөл болох вэ? Гадаадад зуслангийн хаустай тансаг амьдардаг мөнгөтэй баян хүмүүс үү. Үгүй ээ. Ардчилал тоо учраас тэдний тоо цөөхөн болохоор УБ хотын иргэдийн төлөөлөгч биш шүү дээ. Гэр хорооллын хүн ам УБ хотын дийлэнхийг эзэлдэг болохоор тэд нар л УБ хотын иргэдийн гол төлөөлөл шүү дээ. Тийм учраас бид нар УБ хот гэдэг нь хэнийх юм бэ гэсэн асуултанд гэр хорооллын хүмүүсийнх гэж хариулахад болохгүй юм байхгүй. Сонин хэвлэл, телевиз радио бол энгийн ард иргэдэд тусалдаг зүйл байх ёстой. Ард иргэд агаарын бохирдлын тулгамдсан асуудлаас болж өвдөж зовж байгаа учраас үнэн зөв мэдээ мэдээлэл хүргэж, ард иргэдэд туслах үүрэгтэй нь нэн чухал асуудал юм. Энэхүү асуудлыг ойлгуулахын тулд жишээ болгож цахилгаан станцын тухай яриаг хөндөж байна. Агаарын бохирдол болон гүний усны тулгамдсан асуудал нь гэр хорооллын хүмүүсийн хариуцлага биш шүү дээ. Харин цахилгаан станцын үүрэг хариуцлагын асуудал юм. Гэр хорооллын түлш болох нүүрсийг хагас коксжуулсан нүүрс болгон өөрчлөх тухай мөн их идэвхтэй бичиж байна аа. Энэ бол төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй бөгөөд хойд Солонгосоос өөр улс бараг ашигладаггүй арга юм. Нэн хурдан халаалт дулааныг цахилгаан, хий, халуун усаар хийдэг болгох нь зүйтэй байх. Үүний тулд гарах зардалыг шийдэхдээ монголын ашигт малтмалаас олох бүх ашгаа зарцуулсан ч болохгүй юм байхгүй. Энэ нь улс орны хамгийн тулгамдсан асуудлаа шийдэж байгаа хэрэг. Архи уугаад газар хэвтэж байгаа хүмүүс байна. Энэ бол тэдний буруу биш. Хэн буруутай вэ гэвэл төр буруутай. Төр засаг эдгээр хүмүүсийг мэргэжлийн сургалтанд хамруулан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд хөлслөн ажиллуулах хэрэгтэй. Хөдөө орон нутгаас УБ хот руу шилжин ирж буй хүмүүсийг хот руу шилжин ирэхийг нь хязгаарлана ч гэх шиг хачин сонин юм сонсогдох боллоо. Тэд ч мөн адил амьдрахын тулд ийшээ ирж байгаа юм. Ингэлээ гээд тэднийг буруутгах ёстой юу? Эдгээр хүмүүсийг ажил хөдөлмөрт сурган ажлын байраар хангах нь төр засгийн үүрэг юм. Нөгөө муу хэлэгддэг Хойд Солонгосын энгийн хороололд нь хүртэл ус дамжуулах хоолой байхад манай гэр хороололд ус дамжуулах хоолой байдаггүй нь юутай өрөвдөлтэй хэрэг вэ. Гэр хорооллын ус дамжуулах хоолойн угсралтын ажлыг 1 жилд хийж гүйцэтгэж дуусгах боломж бий. Ард иргэддээ ус дамжуулах хоолой ч тавьж өгөх талаар бодож чадахгүй байгаа төр засагтай улс сайхан юм ярьж хүмүүсийг сайхан зүүдлүүлээд хөгжинө гэж үү. Энэ талаар яагаад сонин хэвлэл, телевиз радиогоор ярихгүй байгаа юм бол. Мөнгө байна. Тавантолгой, Оюутолгойн ордуудаас орж ирэх мөнгийг юун түрүүнд эхлээд гэр хорооллын ус дамжуулах хоолой тавих ажилд зарцуулсан нь дээр. Гэр хорооллын оршин суугчдын тоо УБ хотын хүн амын талаас илүү хувийг эзэлдэг учраас ардчилсан нийгэмд бол эхлээд тэдний төлөө ажиллах ёстой. Сонин хэвлэл, телевиз радио нь энэ талаар ард иргэдэд ойлгуулах, мөн эдгээр хохирсон ард иргэдийг аварч болохуйц ажлын тухай мэдээлэх нь зүйтэй. Ард иргэдийнх нь амьдрал ахуйн түвшинг үзүүлвэл Хойд Солонгосоос илүү сайхан амьдралтай улс болохыг хүсэхгүй хүн лав байхгүй байхаа. Ингэх нь л гол зорилго бөгөөд түүнийг ойлгоход хялбар жишээ бол цахилгаан станцын асуудал юм. Цахилгаан станцын менежмент хангалтгүй байгаа мөртлөө “гэр хорооллын нүүрс л агаарыг бохирдуулж байна” хэмээн сонин хэвлэл, телевиз радиогоор нэг талыг барьсан мэдээлэл байнга дамжуулдаг. Гэр хорооллын хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутгаас ирсэн амьдралын боломж тааруу, боловсролын түвшин ч доогуур хүмүүс байдаг учраас энэ нөхцөл байдлыг нь далимдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан агаарын бохирдлын буруутан нь гэр хорооллын хүмүүс хэмээн ард иргэдэд ойлгуулах нь хэн нэгэнд ашигтай байгаа юм болов уу ч гэж бодогдоход хүргэх юм. Эрх мэдэлтнүүдэд гэр хорооллын хүмүүс хонь нохой мэт харагддаг байх. Хүн гэж үзэхгүй байгаа болохоор л тэдний эмзэг байдлаар нь тоглож байна . Үүнийг засаж шинэчилцгээе. Гэр хорооллын хүмүүс УБ хотын дийлэнх оршин суугчид тул эхлээд тэдний асуудлыг зөвөөр шийдэх ёстой гэдгийг сайн ойлгуулцгаая. Үүнийг хэрэгжүүлж хийж чадах нь сонин хэвлэл, телевиз радиогийн байгууллага бөгөөд тэдний үүрэг юм.
2012-01-19
zotin:
" Халхын голын дайнд амь үрэгдсэн 3000 дайчид уйлж байгаа. Яагаад зайсан толгойг эвдлэн сүйтгэж зугаа цэнгэлийн газар болгохын төлөө улайрна вэ гэж. Энэ уудам нутагт орон сууц барьж амьдрах газар олдохгүй байна уу гэж. Юуны төлөө амь үрэгдсэн баартруудын, түүхэн үйл явдлын үнэ цэнийг уландаа гишгэнэ вэ гэж. Баатарлаг дайчиддаа зориулан үлдээсэн эх нутгийнх нь ногоон орон зайг юун төлөө ийн сүйтгэнэ хэмээн тэдний гэгээн сүнс харуусан уйлна." гэсэн богинохон боловч үнэн үгтэй бичвэрийг уншсанаа саначихлаа. Уг нь бол бид зайсанд анхнаасаа орон сууцны хороолол ч бай өөр ямар нэгэн өндөр барилга барих ёсгүй байсан юм. Улаанбаатарт гадаадын бусад оронд байдаг шиг ард олон амралт чөлөөт цагаараа үр хүүхдээ дагуулаад зүгээр л нэг салхинд гарах стресээ тайлах нийтийн сайхан цэцэрлэгт хүрээлэн хэд байдаг билээ. Ганц ч байхгүй шүү дээ. Зайсанг бүхэлд нь тийм л цэцэрлэгт хүрээлэн болгох байсан юм. Гэр бүлээрээ чимээ аниргүй, уудам ногоон хүрээлэнд бидэнд ийм эх оронг үлдээж өгсөн эрэлхэг баатруудыг дурсан ямар үнэ цэнэтэй эх орон болохыг хүүрнэх тийм л газар болгох ёстой байлаа. Гэвч одоо нэгэнт энд аль хэдийн монголчуудын нэгээхэн хэсэг аль хэдийн амьдралаа төвхнүүлээд байна. Баян цатгалан энээ тэрээгээрээ дуудуулж байгаа ч тэд бидний нэг хэсэг. Тиймээс бид одоо энэ үүссэн бухимдал асуудлыг хамтдаа хэрхэн шийдэх вэ гэдгээ бодох цаг болоод байна. Нэг нэгэндээ уурлаж хорсох биш хамтдаа асуудлаа шийдэхийн тулд хүн болгон өөрт байгаа нийтэд тустай санаа бодлоо бусадтай хуваалцан хамтдаа хэрэгжүүлье. Бид бүгдээрээ монгол хүн болохоор бидний хэлэх санал бүхэн монгол хүн, монголын ирээдүйн төлөө байх болно. Харин одоо өөрт байгаа хэдэн саналаа та бүхэнтэйгээ товчхон хуваалцая. Баян ч бай ядуу ч бай бид монголчууд. Зайсан ч бай баянхошуу хайлааст г.м гэр хороолол ч бай бүгд улаанбаатар хотын нэгээхэн хэсэг. Баячуудын хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан байгаа л бол гэр хороололд ч адилхан л байх ёстой. Энэ бол МУ-ын үндсэн хуулийн 14-ын 2-т нийцсэн зүйл юм. орон сууцны хороолол болон гэр хорооллын халаалтын талаар надад нэг санал байгаа юм. Үүнээс хойш улаанбаатарт томоохон орон сууц, барилга байгууламжаас бусад сууц, байгууламжийн халаалтанд керосин ашиглах нь зүйтэй юм. Хагас кокс, нүүрс г.мийн зүйлийг хэрэглэхээ больцгооё. Монгол улс нь газрын тосны ордтой. Манай дорнод болон дорно-говь аймгийн нутагт орших газрын тосны ордоос одоогоор хятадын компани олборлолт хийж байна. Тэндээс жилдээ дунджаар 500000тн газрын тос олборлодог. Гэтэл улаанбаатарын томоохон орон сууцны хороолол болон барилга байгууламжаас бусад бүх сууцанд 200000тн газрын тос л байхад нийтэд нь өвлийн халаалт дулааны хэрэгцээг нь хангаад байж чадна. Харамсалтай нь манайд газрын тос боловсруулах компани үйлдвэр байхгүй болохоор л бензин шатахуун г.м газрын тосны бүтээгдэхүүн гэж хэлж болох зүйлийг оросоос импортолж байгаа ч одоогоор дорно-говийн зүүн баян, сайншанд болон дархан уул аймаг гэсэн 3 газарт газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Тиймээс 2 жилийн дараагаар бидэнд керосин байхгүй гэсэн зовлон алга болно. Улсад нь газрын тосны орд, түүнийг боловсруулах үйлдвэр аль аль нь байхад нийслэлдээ халаалтанд керосин биш нүүрс хэрэглэх тэнэг улс дэлхийд хаана ч байхгүй гэдгийг шийдвэр гаргагч эрхмүүд сайн ойлгох хэрэгтэй. Монголчууд бид эх орны хөрсөнд байгаа баялгаа бүгдийг нь хятад руу урсгаж орхихгүйн тулд 76-д хүчтэй шаардлага тавих ёстой энэ л бидний хийж чадах зүйл. Халаалтанд керосин хэрэглэвэл улаанбаатарын агаарын бохирдлын 10 хувийг шийдлээ гэсэн үг. Харин үлдэгдэл 90 хувь бол цахилгаан станцаас шалтгаалах юм. Цахилгаан станцын утаа нь голчлон гэр хорооллын хэсэг буюу хотын хойд хэсэгт бөөгнөрөн аймшигт гамшгийн үр Цахилгаан станцаас ялгарах утаа нь 5хан км-ийн зайтай орших зайсан толгой хавьд ч тархах юм. Иймээс улаанбаатарын цахилгаан станцуудыг 3 жилийн дараагаас эрчим хүч үйлдвэрлэхийг нь зогсоож Чандганы цахилгаан станцаас улаанбаатарыг эрчим хүчээр хангавал цахилгаан станцаас гарах хорт утаа 50 хувь багасна. 5 жилийн дараа оросоос байгалийн хийн дамжуулах хоолой тавих болохоор цахилгаан станцын үлдсэн 50/орон сууцны халаалт/ хувид нь байгалийн хий юмуу нүүрсний хий ашигласнаар цахилгаан станцаас ялгарах утаа үндсээрээ шийдэгдэж байгаа юм. Цахилгаан станцын утааг 3 жилийн дараа 50 хувийг, 5жилийн дараа гэхэд 100 хувь үгүй хийхийг зайсан толгойд амьдрагсад ч гэр хорооллынхон ч энэхүү хорт утааны хөнөөлийг амсагч хэн боловч нэгдэн 76-аас шаардан үүний төлөө хатуу тэмцэцгээе.
2012-01-19
zotin:
Би нийслэлийн Баянзүрх дүүргийн 21р хорооний оршин суугч л даа. Тодруулж хэлбэл дарь-эхэд амьдардаг. Агаарын бохирдлоос болоод уушигны өвчин маань улам сэдэрч байна. Надад Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад тус болохоор нэг санал байгаа юм. 7 хоногийн дотор л Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж болно. Гэр хорооллоос бусад хэсэг болох орон сууц, барилгууд руу цахилгаан станцаас явуулах халаалтыг 30хувь багасгавал агаарын бохирдол 50 хувь буурах болно. Ингэхийн бол цахилгаан станцад шатааж буй нүүрсний хэмжээ 40 хувь буурах болохоор Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувь буурна гэж байгаа юм. Одоогоор гэр хорооллоос бусад буюу орон сууц, их дэлгүүр энэ тэр барилгуудын өрөөний дулаан нь 25 хэм байхаар дулаан явуулж байна. Зуны халуунд байгаа юм шиг л дан путболкатай байсан ч бараг халууцахаар байгаа юм. Дулаанд зарцуулж буй халуун усыг 30 хувь бууруулсан ч өрөөний дулаан 20 хэмтэй байх болно. Путболкан дээрээ ганц дан нимгэхэн цамц өмсөөд л суухад даарахааргүй дулаахан байх болно шүүдээ. Харин үүний оронд гэр хорооллын зуухыг бүгдийг нь солиуллаа ч агаарын бохирдлыг 10 хувь ч бууруулж чадахгүй. Энэ нь та нар улаанбаатарыг өөрсдийн гэртээ хамгийн ойролцоох уулан дээрээс харсан ч шууд ойлгогдохоор зүйл юм. Гэр хорооллын зуухнаас гарч буй утаа нь газраас 10 орчим метрийн өндөрт бөөгнөрч түүний дээгүүр цахилгаан станцын утаа 100 м-ийн өндөрт бөөгнөрөн харагдана. Улаанбаатарын салхины урсгалаас үзвэл утаа нь хотын хойд хэсэгт бөөгнөрдөг. Үүний талаар манай мэдээллийн хэрэгслүүд сайн мэдэхгүй байх шиг байна. Тийм болоод л огт дурсдаггүй бололтой. Өнөөдөр сонин хотын агаарын бохирдлын талаар бичихдээ ядуу буурай эмзэг давхаргын гэр хорооллынхныг бууруутгаж, агаарын бохирдлыг бууруулах нь ганц тэдний хариуцлага юм шигээр бичихээ болимоор байна. Өнөөдөр сонин болон бусад мэдээллийн хэрэгслүүд ийм маягаар яриад байвал та нар эгэл ядуусын нүдэнд яг л чөтгөр шулмасын гар хөл шиг л харагдах болно. Ус дамжуулах хоолой байхгүйн эрхэнд өдөр бүр гүний ус зөөж, хашаандаа жорлон ухасныг нь гүний ус багасгаж, хөрс ус бохирдууллаа гэх. Байрныхантай адил халаалт дулаан байхгүйн эрхэнд нүүрс түлэхээр нь агаар бохирдууллаа гэх. Орон сууцанд бол хогийг нь цуглуулахаар ойр ойрхон ирэх мөртлөө гэр хороололд болохоор улиралд бараг ганц удаа ч ирдэггүй хэрнээ хог ихтэй бохир заваан гэх. Бохир заваан, болж бүтэхгүй бүхэн бүгд гэр хорооллын хариуцах зүйл биш. Улаанбаатар хотын захиргаа болон төрд хариуцлагыг үүрүүлэхгүй болохоор ийм асуудал үүсч гэр хорооллын бид асуудлын золиос хохирогчид болоод байна. Улаанбаатарын хүн амын бараг тал хувь халуун хүйтэн ус, халаалт дулаан зэрэг бүгд байгаа тул хүссэн үедээ усанд орж хүссэн үедээ халуун хүйтэн ус хэрэглэж, өвөл ч гэсэн даарахын зовлонгүй ая тухтай амьдарч байгаа. Энэ тоонд ороогүй улаанбаатарын хүн амын үлдсэн тал хувь нь гэр хорооллынхон болж байна. Ус дамжуулах хоолой байхгүй болохоор худгаас ус зөөж, халаалт дулаан /цахилгаан, хий, газрын тос, халуун ус зэргийг ашиглан халаахыг орчин үед халаалт дулаан гэж хэлдэг/ байхгүй болохоор нүүрс түлж, бохирын шугам байхгүй болохоор хашаандаа жорлон ухаж, халуун ус байхгүй болохоор гэртээ усанд орж ч чадахгүй амьдралаар 600000 хүн амьдарч байхад юм бүхэнтэй тухлаг амьдрах бас 600000 хүн адилхан улаанбаатар хотод амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулийн14-р зүйлийн2-т: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. хэмээн заасан байх юм. Гэтэл дээр өгүүлсний дагуу гэр хороолол, орон сууцныхны амьдралын ялгааг үзвэл монгол улсын үндсэн хуулинд нийцэхгүй хэрэг болоод байна. Та бүхэн засгийн газрын өмнө байх Хубилай хааны хөшөөг харсан байх. Хубилай хааны хөшөөг хууль уншиж байгаагаар сүндэрлүүлсэн байдаг. Монголчууд эрт үеэс л хууль дүрмийг чанд сахин амьдарсаар ирсэн түүхтэй. Төр засаг Улаанбаатарын хүн амын талыг халуун хүйтэн ус, халаалт дулаанаар хангах мөртлөө нөгөө хэсэг хүмүүсийг нь юу ч үгүй амьдруулан алив муу бүхэнд буруутган гадуурхаж хууль зөрчихөө болих хэрэгтэй. Түүнчлэн монгол хүний итгэл үнэмшлийн асуудал ч байна. Бусдын зовлонг ойлгохыг ч хүсэхгүй тавлагхан амьдарч буй 600000 монголчууд өөрсдөө ч мэдэлгүй хятад болчихоод байна. Ардын хувьсгалаас өмнөх Улаанбаатарын газар нутгийн нилээд хэсэгт хятадууд амьдарч байсан бөгөөд тухайн үед хятадууд мөн баян чинээлэг амьдарч байв. Тэгээд тэдгээр хятадууд монголчуудыг бохир заваан, ядуу дорой хэмээн басамжлан доромжилж, ялгаварлан гадуурхаж байсан. Одоогийн орон сууцны хороололд тухлагхан амьдарагсад, гэр хорооллынхныг бүхний муугаар цоллогсод дээр үеийн хятадуудтай нилээд төстэй болчихоод байна. Хувьсгалаас хойш ч монголын газар шороон дээр монгол хүнийг иймэрхүү маягаар ялгаварлан гадуурхалт оршин тогтносоор, хятадуудыг хөөн зайлуулсан ч хятадууд шиг хандлагатай хүмүүс бий болчихоод байгаа болохоор их жанжин Сүхбаатар, ардын хувьсгалын зоригт баатрууд юуны төлөө алтан амиа золисон болж байна. Бид яасан ч их жанжин Сүхбаатарын хэлсэн утга яруу гүнзгий агуулга бүхий үгийг мартах учиргүй. Бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
2012-01-19
h:
Gazriin albaniihan ni bas ijil namiin nohduud baigaa shuu
2012-01-18
ard irgedn zasag dargaa songodog boloh tsag udakhgvi irnee
2012-01-18
Xoroonii irgen:
songino xairxan duurgiin 14 xoroon darga ERDENETUYA-g ogtsruulax xeregtei.Duurgiin ITX xan gej b.a uu!!!!!!!!!!!!!
2012-01-17
zochin:
Xoroonii zasag dargiig yaxleeree esvel mergejilgui,esvel uur mergejiltei xun udirddag bainaa.SXDn 15 xoroonii dargiig bagsh xun baidag gej yaridag shu,14-r xoroonii darga n bur mergejilgui xun bax neeSHALGAX XEREGTEI
2012-01-17
Irgen:
Yostoi unen xeljde.Erdenetuya gej ene nuxur xuuli busaar garsan gej ix yarix um.Ene nuxur garsaar oligtoi u ch xiisen um alga.Bolovsrol dutuu xun u xiixevdee.Tsaana chn deed bolvsroltoi saixan xumuus gudamjaar zunduu alxaj yavna..Ard tumneesee ichdeg boloosoi.Unexeer Saixanbayriin duu n bol ichixgui baix l daaaaaaaa......
2012-01-17
SXd 14 r xor.ni irgen:
Manai xoroonii dargiig xuuli busaar songogdson gej yaritsgaax um.Bas Saihanbayriin duu ch gej yarix um.Xuuramch bichig barimttai ch gex um.Xaraad b.xad xugshchuultei xaritsaa muutai,xun udirdax chadvar sul buduuleg xaraktertai,bas zalitai negende.Zoxix gazar b.val shalgax l xeregtei!!!!!
2012-01-17
Ard tumen:
Tm shu. ene yag unen.Avligatai temtsex gazar ch umu mergejliin xyanaltiinxan dutuu shalgax um.Yagaav 2,3 jiliin umnu SXD.n darga SAIXANBAYR yamr ch bolovsrolgui darga xiigeed buun um bolj baisan sh dee.ICHMEER um.
2012-01-17
Irgen:
Shudarga ursulduunii gazriinxan ene talaar shalgalt yavuulaachee.Tegvel surguuli tugsuj bolovsrol ezemshij uuriiguu zovooxgui.gaigui ax duugee baraadaj ajiltai yavj amidrax n deer ch umu.
2012-01-17
zochin:
Baynzurh geltgui buh duurgiin xorooni zasag darga nar no-toi songogdson gej yarih um.Ogt deed surguuli tugsuugui xuuramch diplomtoi darga nariig tanil naiz nuxud,ax duugiin xureeneesee Duurgiin zasag darga nar tomildog gex yaria xend ch nuuts bish b.ga shde.
2012-01-17
Энэ Батзориг нээрээ бүтэхгүй гар юма байнга хэл ам дагуулж байх юм ганц хөшөө хийснээ юу гэж бодоод байгаа юм болдоо
2012-01-17
Таны нэр:
Батзоригоо чи зайлаачээ
2012-01-17