"Буудлагын тэмцээн"-ий тэргүүн байрт шалгарав
2019-06-17

 

Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 12 байгууллагуудын “Буудлагын тэмцээн”-ий аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

 

 

 

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшүүлэх зорилго бүхий энэхүү тэмцээн нь Төв аймгийн Баянчандмань суманд байрлах Хил хамгаалах ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан. Уг тэмцээний “Мэргэн буудагч”-ийн төрөлд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын довтлогч, ахмад Д.Баасантулга, ахлах дэслэгч Б.Эрдэнэ-Очир нар  тэргүүн байр эзэллээ.

 

 

Алба хаагчдынхаа цаашдын ажил хөдөлмөр, спортод өндөр амжилт хүсье.

Shuud.mn
Сонин хачин