Нүхэн гарцыг аюулгүй болгожээ
2019-06-18

Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарцанд тогтсон их хэмжээний ус ойролцоох цахилгааны шит рүү орж, аюул учруулж болзошгүй олон нийтийн сүлжээ хэрэглэгчид өчигдөр нэлээн шүүмжилсэн. Тэгвэл тус газрын аюулгүй болгожээ.  

 

 

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Ус суваг удирдах газрын 2 алба хаагч, 2 автомашинаар нүхэн гарцанд тогтсон 72 тонн усыг соруулж, автозамын зорчих хэсгийг аюулгүй хэвийн байдалд нь оруулсан байна. Мөн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын ажилчид цэвэрлэгээ хийжээ.  

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин