30 жилийн дотор дэлхийн хүн ам 2 тэрбумаар өснө 
2019-06-18

Дэлхийн хүн ам ойрын 30 жилд хоёр тэрбумаар өсч, 2050 он гэхэд 9,7 тэрбум болно гэж дэлхийн хүн амзүйн өөрчлөлтийн талаарх НҮБ-ын шинэ илтгэлд дурджээ. 

 

Илтгэлд өгүүлснээр, хүн амын нийт өсөлтийн 50 хувь нь Энэтхэг, Нигери, Пакистан, Конго, Этиоп, Танзани, Индонез, Египет болон АНУ гэсэн есөн орны хүн амын өсөлтийн нийлбэр дүн байх гэнэ. НҮБ-ын шинжээчдийн таамаглаж байгаагаар 2027 онд Энэтхэг хүн амынхаа тоогоор Хятадыг давж, дэлхийн хамгийн их хүн амтай улс болох бол Афркийн хүн амын тоо 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэх аж. 


Түүнчлэн дэлхийн ядуу буурай орнуудад хүн амын өсөлт хурдацтай явагдах бөгөөд энэ нь “ядуурал, тэгш бус байдал, өлсгөлөнтэй хийх тэмцэлд нэмэлт хүндрэл учруулахын дээр боловсрол болон эрүүл мэндийн системийг бэхжүүлэх хүчин чармайлтыг талаар болгоно” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эдийн засаг болон нийгмйин асуудал хариуцсан орлогч дарга Лю Жэньмин мэдэгджээ. 

 

Мөн энэхүү илтгэлд өгүүлснээр, дэлхийн хүн ам, тэр дундаа Европ болон Хойд Америкийн орнуудын хүн ам хөгширч байгаа гэнэ. 2018 оны байдлаар 65-аас дээш насны хүмүүсийн тоо 5 хүртэлх насны хүмүүсийн тооноос анх удаа давсан үзүүлэлт гарчээ. 


Хүн амын хөгшрөлтийн гол шалтгаан нь дундаж наслалт уртсаж, төрөлтийн түвшин буурсантай холбоотой гэж НҮБ-ын илтгэлд онцолсон байна. 


Илтгэл зохиогчийн онцолсноор, өнөөдөр дэлхий дээр нэг эмэгтэйд дунджаар 2,5 шинээр мэндэлсэн хүүхэд ноогдож байгаа бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 2,5 болж буурах гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

 


 

Shuud.mn
Сонин хачин