Б.Даваа-Очир:Монгол Улсаараа овоглон үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ
6-18

 

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Тус шагнал гардуулах ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл нар оролцов. Үйл ажиллагааг нээн ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар цэргийн багийн бүрэлдэхүүнийг угтан авч баяр хүргэлээ.

 

 

Мөн энэ үеэр цэргийн багийн 9 дүгээр ээлжийн ахлагч ЗХ-ний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-Очир Б.Даваа-Очир “Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд “Эх орон хэмээх малгайтай, “Монгол Улс” хэмээх овогтой нэгэн сэтгэлээр ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Монгол Улс төр засаг энхийн үйлсэд хүчин зүтгэж, төр түмнийхээ итгэл найдвар, эх орныхоо захиас даалгаврыг нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагч дайчдын маань хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, төрийн одон медалиар шагнаж байгаад энхийг сахиулагчдынхаа өмнөөс талархаж байна. Монгол цэргийн сүлд, хийморь үеийн үед мандан бадраг” гэсэн юм.

 

 

Дараах цэргийн алба хаагчдад одон медаль гардууллаа. Үүнд ЗХ-ний 330-р ангийн салааны захирагчийн орлогч, сургагч ахлагч З.Эрхэмбаярыг “Цэргийн гавьяаны одон”-оор, ЗХ-ний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-Очир, ЗХ-ний 284-р ангийн Байрзүйн хөдөлгөөнт тасгийн дарга, хошууч  Б.Хулангоо, мөн тус ангийн механик жолооч ахлах ахлагч Ц.Нэргүй, ЗХ-ний 124-р ангийн Удирдлагын байрны бүлгийн дарга, ахлах дэслэгч С.Пүрэвбаатар, ЗХ-ний 150-р ангийн Тасгийн захирагч ахлах ахлагч Б.Эрдэнэчимэг нарыг “Цэргийн хүндэт” медалиар, ЗХЖШ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч дэслэгч Ц.Баянбат, ЗХ-ний 011-р ангийн шидэх цэнэг туслах элементийг салган авагч дэд ахлагч М.Даваа-Очир нарын 44 хүнийг “Энхийн төлөө” медалиар, ХЗЦК-ын офицер хурандаа Ж.Мөнхбадрахыг “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ЗХ-ний 084-р ангийн Ажиллагааны ахлагч тэргүүн ахлагч Ц.Ренчиндоржыг БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”, ЗХ-ний 186-р удирдлагын байрын дарга-тасгийн ахлах ахлагч Б.Баярцогтыг “Дайчин алдар I” медалиар тус тус шагнав.

 

 

Мөн түүнчлэн “Эх орны төлөө I” медалиар 2, “Эх орны төлөө II” медалиар 5, “Дайчин алдар I” медалиар 2, ”Дайчин алдар II” медалиар 2, “Эх орны төлөө I хүндэт тэмдэг” 2, “Эх орны төлөө II хүндэт тэмдэг” 5, “Эх орны төлөө III хүндэт тэмдэг” 6, “Афганистанд энхийн төлөө I” дурсгалын тэмдгээр 26, нийт 120 цэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа.

 

Зэвсэгт хүчний Жанжин штаб

Shuud.mn
Сонин хачин
нууц албан тушаалыг ингээд ил биччихдэг болчихсон юм уу
2019-06-18