Хятадын Сычуаньд онц байдал зарлалаа 
2019-06-18

БНХАУ-ын Сычуань мужид 6,0 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбоотойгоор тус улсын Онцгой байдлын яам зургаадугаар сарын 18-ны өглөө  онц байдал зарлажээ. 


Регнум  агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн үр дагаврыг арилгуулахаар тусгай ажлын хэсгийг Сычуань руу илгээсэн байна. Мөн Онцгой байдлын яам, БНХАУ-ын Үндэсний хүнс, стратегийн нөөцийн захиргаатай хамтран газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст зориулж 5 мянган майхан, 10 мянган эвхэгддэг ор, 20 мянган хөнжил илгээжээ. 


Сычуань мужид зургаадугаар сарын 17-ны 22:55 цагт ибинь хотын Чаннин гацаанд  газар хөдөлсний улмаас, орон нутгийн цагаар зургаадугаар сарын 18-ны 08:30 цагийн байдлаар 12 хүн амиа алдаж, 125 хүн гэмтэл бэртэл авсан байна. Хэргийн газарт газар хөдлөлтийн хор уршгийг арилгахаар 116 гал унтраах машин, 526  гал сөнөөгч ажиллаж байгаа  аж.

 

Г.Бямбасүрэн
.

Shuud.mn
Сонин хачин