Бууны шарх авсан байлдагч эмнэлэгт хэвтжээ
2019-06-18

 

Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар цэргийн ангийн байлдагч сумны шарх авч Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

 

Тодруулбал өнгөрсөн онд цэргийн албанд татагдан тус ангид хувиарлагдсан байлдагч 19 настай Б гэгч бууны шарх авч эмнэлэгт хүргэгджээ. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Хэрэг одоогийн байдлаар цагдаагийн газарт шалгагдаж байгаа тул бид мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

 

Байлдагч өөрийгөө буудсан гэх мэдээлэл буй ч өөр нэгэн эх сурвалж түүнийг бусдад буудуулсан гэдгийг хэлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.  

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин