Алуурчин хөлслөхөөр улсын мөнгө хулгайлсан гэж Гуайдог буруутгав 
2019-06-18

 

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хөлсний алуурчин захиалахын тулд улсын мөнгө шамшигдуулсныг нотлох баримт эрх баригчдад бий гэж тус улсын Холбоо мэдээллийн сайд мэдэгдсэн гэж Венесуэлийн телевиз мэдээллээ. 


Сайдын өгүүлснээр,  “сөрөг хүчин Колумби болон Төв Америкийн орнуудын хөлсний алуурчдын тусламжтайгаар улс орны нөхцөл байдлыг тогтворжуулахыг оролдсон ” гэнэ. 


Үүнтэй холбоотой мэдээлэл Гуайдогийн нарийн бичгийн дарга Роберт Маррерогийн утаснаас илэрсэн бөгөөд Марреро “алан хядах ажиллагааны төлөвлөгөө”-г хариуцаж байсан аж. 


Холбоо мэдээллийн сайдын өгүүлснээр энэ үйл ажиллагааныхаа санхүүжилтийг Гуайдо “хилийн чанад дахь Венесуэлийн компаниудын хөрөнгөнөөс гарган авсан” гэнэ. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж гэж авсан хөрөнгийг ч сөрөг хүчнийхэн энэ зорилгоор ашиглах гэж байсан гэдгийг онцолжээ. 


Эргэн сануулахад, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр өөрийгөө Венесуэлийн түр ерөнхийлөгч гэж зарласнаас хойш тус улсын нөхцөл байдал хурцадсан. АНУ, Латин Америк болон Европын хэд хэдэн орон Гуайдог хууль ёсны түр ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрсөн бол БНХАУ, ОХУ зэрэг орнууд Николас Мадуро тэргүүтэй эрх баригчдыг хууль ёсных гэж үзсэн хэвээр байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Венесуэлийн хямрал: Перуд ганцхан өдрийн дотор 5000 орчим цагаач орогнол хүсчээ 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
хөлсний алуурчдын тусламжтайгаар улс орны нөхцөл байдлыг тогтворжуулахыг оролдсон гэнэ үү тэгвэл уг нь зөв л юм хийх гэсэн бна шүү дээ
2019-06-18