Ц.Даваасүрэн эсэргүүцэж, бусад нь дэмжив
2019-06-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Санал хураалтад 62 гишүүн оролцсоноос Ц.Даваасүрэнгээс бусад нь дэмжлээ. 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд оролцоогүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын шинэ дэгээр хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд хуралдааныг орхин гарсан юм.  Тиймээс эцэг хуулийн нэг дэх хэлэлцүүлэг эрх баригч хүчин МАН-ын бүлгийн гишүүдээс гадна ШИНЭ намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, бие даагч гишүүн С.Жавхлан нарын төлөөлөлтэй байлаа. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Dawaasuren zuv hun
2019-06-25
иргэн:
Даваасүрэн урвагч бол олигтой хүн бишээ,2016 онд МАН-аас гарчихсан байснаа эргэж гуйж гувшаад гишүүн болсон,одоо өөр арга олохоор бодож байгаа ийм хүн цаашдаа хэрэггүйдээ.иргэдээ.үндсэн хуульд өөрчлөлт хийх ёстой.
2019-06-22