Эмэгтэйчүүд гэртээ илүү бухимддаг 
2019-06-18

 

Эмэгтэйчүүд ажил дээрээ эсвэл нийтийн тээвэрт биш харин гэртээ байхдаа илүүтэй бухимддаг гэсэн дүн Пенсильвани мужийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар гарчээ.  


“Гэртээ байхдаа илүү тав тухтай байдаг гэж ярьдаг эрчүүдээс ялгаатай нь эмэгтэйчүүд чухамхүү ажил дээрээ л илүү тухтай байдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн”  гэж судалгаа явуулсан эрдэмтэд өгүүлсэн байна. 


Энэ судалгаанд нийтдээ 122 эмэгтэй оролцсон бөгөөд эрдэмтэд амралтын болон ажлын өдрүүд дэх кортизолын /стресс үүсэхэд оролцдог гормон/ түвшинг хэмжжээ. 


Хэмжилтийн дүнд ажил дээр байх үеийн стрессийн гормон харьцангуй бага байсан бол гэртээ байх үед энэ үзүүлэлт маш өндөр байсан гэнэ. 


Өөрийгөө жаргалтай эхнэр, ээж гэж үздэг эмэгтэйчүүдийн хувьд ч дээрх үр дүн гарчээ. 


Ийм үр дүн гарах болсон нь эмэгтэйчүүд ажлаа тараад сэтгэл санаа болон бие махбодоороо ядарсан байдалтай гэртээ ирсэн ч  гэр орноо цэвэрлэх, хоол хийх зэрэг ажлуудыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай болдогтой холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа. 


Орчин үед ажил эрхэлдэг олон эмэгтэйчүүд хүүхдүүд, нөхөр, гэр орон болон өөрийнхөө төлөө давхар хариуцлага үүрдэг, мөн энэ эцэс төгсөлгүй хөдөлмөр нь тэднийг маш их бухимдуулдаг гэж эрдэмтэд онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ажлын хэт их ачаалал ар гэрийн ачаалал нь бөөн стресс юм.
2021-09-23
эхлэл төгсгөлгүй хүнд хөдөлмөр ямар ч нэр байхгүй цалингүй амралтгүй урамшуулалгүй
2019-06-18