Д.Жаргалсайхан, Э.Уянга, Б.Цагаанбаатар нар Азийн триатлоны холбоонд ажиллана
2019-06-19

Азийн триатлоны холбооны (ASTC) конгресс өнөөдөр БНСУ-ын Гёнжү хотноо хуралдаж, тус холбооны ажлын тайлан төлөвлөгөө сонсож, Азийн триатлоныг удирдах шинэ бүрэлдэхүүнийг сонголоо.

 

 

ASTC-гийн ерөнхийлөгчөөр БНСУ-ын Жастин Пак, дэд ерөнхийлөгчөөр Тайландын Вижит Ситтинавин, Энэтхэгийн Ракеш Гупта, ерөнхий нарийн бичгийн даргаар Японы Шин Оцүка нарыг сонгосон байна.

 

Мөн комисс, хороодын бүрэлдэхүүний сонгуульд Монголын гурван төлөөлөгч ялалт байгуулж ирэх дөрвөн жилд Азийн триатлоны холбоонд ажиллах боллоо.

 

Үүнд:

- МТрХ-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Хөгжлийн хорооны гишүүнээр

- "Ironman" клубийн захирал, дасгалжуулагч Э.Уянга Эмэгтэйчүүдийн комиссын гишүүнээр

- Олон улсын 2-р зэргийн шүүгч Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүнээр сонгогдов.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин