Япон: Хүүхдийг зодож шийтгэхийг хориглолоо 
2019-06-19

Японы Парламент хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд бие бялдрын шийтгэл ашиглахыг хориглосон хууль өнөөдөр баталжээ. 


The Mainichi сонины мэдээлснээр шинэ хуулиар хүүхдийг буруу хэрэг хийснийх нь төлөө зодож шийтгэхийг хориглосон ч энэ хуулийг зөрчсөн хүнд ямар шийтгэл ноогдуулахыг тусгаагүй байна. 


Харин орон нутгийн эрх барих байгууллагууд болон хүүхэд хамгаалах төвүүд хүүхэдтэйгээ хэрцгий харьцсан эцэг эх, асран хамгаалагчидтай бие даан ажиллах ёстой гэж заажээ. Тэр дундаа нөхцөл байдалд идэвхитэй оролцон, эмнэлгийн болон сэтгэцийн шинжилгээний дүн дээр үндэслэн зөвлөмж өгөх эрхтэй байх гэнэ. 
Шинэ хууль ирэх оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн үйлчлэх юм байна. 


Энд дуулгахад, хүүхэд хамгааллын хуулинд нэмэлт оруулах болсон тухай мэдээлэл анх  гуравдугаар сард гарч байлаа. Тодруулбал “10 настай Миа Курихарагийн хэрэг” буюу гэр бүл нь өөрт нь ширүүн ханддаг талаар гомдол гаргаж байсан ч зохих албаныхан хэрэгсээгүйн улмаас 10 настай охин амиа алдсан хэргийн дараагаас хүүхэдтэй зүй бус харьцах явдлыг хориглох хуулийн талаар ярьж эхэлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Focus on the future:
Маш зөв... Манайд бүр нарийн зүйл заалттайгаар ижил агуулагатай хуул баталж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд бол бидний ирээдүй. Аймхай хүлцэнгүй байдал нь монголчуудын сул тал... БИДЭНД ИХ НӨӨЦ БОЛОЛЦОО БИЙ. БИД ХИЙЖ ЧАДНА. Данч аймхай.
2019-06-20