Гишүүд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэдэд танилцуулж байна
2019-06-20

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувийн саналаар дэмжсэн. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн гэж үзэн, хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулаад  байгаа. 

 

Эдүгээ УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар иргэдэд мэдээлэл хийж, санал сонсож байгаа юм. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийж байна. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 10 жил, гурван парламент дамжин эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын оролцоотой боловсруулсан. Давхар дээлийг тайлах, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, шүүхийн хараат бус ажиллагааг бүрдүүлэх,  УИХ-ын гишүүдийн болоод гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг заалтууд багтаж байгаа. 1992 онд баталсан шинэ ардчилсан Үндсэн хууль нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ард иргэдийн амьдралын сайжруулахад тодорхой үүргээ гүйцэтгэсэн. Нийгэмд шударга ёс тогтоох, монгол төрийн бодлого тодорхой байх, хөгжлийн бодлогын асуудлууд, хариуцлагын тогтолцоог бий болгох зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж нэгдүгээр хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм" хэмээн иргэдтэй хийсэн уулзалтын үеэрээ онцоллоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
УИХ-ын гишүүн завал Засгийн газрын гишүүн байх ямар хэрэг байна? Тэр 4 давхар дээлтэй сайд байна гэдэг заалтаа болиул! Хууль тогтоож, гүйцэтгэх эрхийг мэдээ 100% тус тусдаа байх ёстой! 2000 онд Үндсэн хуульд оруулсан наад заваан өөрчлөлтөөс чинь болоод төр самуурчихаад байна. Эндээс л ашигт сонирхлын зөрчил, улстөржилт, хяналтгүй байдал бий болж байгаа нь тодорхой байна шүү дээ! Одоо бүр 4 гол яамаа УИХ Үндсэн хуулиас өмчилж авах нь.. Тайм ч юм гуж байхгүй шүү нөхөд өө! ИРгэд энэний эерэг хүчтэй дуугараарай!
2019-06-24
enkhee mini mongoloor bicheech . irgeddee
2019-06-20