Х.Баделхан: Барилгын салбар хямралаас гарч байна
6-20

Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд өнөөдөр (2019.06.20) мэдээлэл хийлээ. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Монгол Улсын нийт хүн амын 72 хувь нь хот суурин газар, 60 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Тиймээс хот байгуулалтын асуудлыг онцгой анхаарах ёстойг тэмдэглэлээ.

 

 

Мөн тэрбээр барилгын салбар хямралаас гарч байгааг хэлж байна. Барилгын салбар 2016 онд хямарч, зогсонги байдалд орсон. Харин одоо улс орны эдийн засаг сэргэж, бүтээн байгуулалтын ажил нэмэгдсэнээр барилгын салбар хямралаас гарч байна гэдгийг Х.Баделхан сайд хэллээ.

 

Барилгын салбар сэргэснийг илтгэх зарим үзүүлэлт:

 

-Барилгын салбарын ДНБ-д эзлэх хувь 2016 онд 449 тэрбум төгрөг байсан бол 2019 онд нэг их наяд төгрөгт хүрсэн.

 

-Барилгын салбарын ажилчдын дундаж цалин өссөн. 2016 онд 778 мянган төгрөг байсан цалин одоо 1.1 сая төгрөг болж 30.7 хувиар өссөн.

 

-Улсын хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, урсгал засварын хэмжээ нэмэгдсэн. 2016 онд 3.3 их наяд төгрөгийн ажл хийсэн бол 2018 онд 4.3 их наяд төгрөгийн ажил хийсэн.

 

Энэ он барилгын салбарын чухал сэргэлтийн үе гэдгийг салбарын сайд нь хэлж байна. Барилгын салбарт 2019 онд улсын хэмжээнд 1.9 их наяд төгрөгийн 989 төсөл, хөтөлбөр хэрэгжинэ.

 

Өнөөдрийн байдлаар барилгын салбарт 7000 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байна. Тэнд 80 орчим  мянган хүн хөдөлмөр эрхэлж буй юм.

 

Мөн барилгын материалын үйлдвэр эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд 350 гаруй үйлдвэр ашиглалтад оржээ. Өнөөдрийн байдлаар нийт барилгын материалын 70 гаруй хувийг дотоодод үйлдвэрлэж байна.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
unen shuu:
bodit baidliig l medeelj bgaa yum bich uu
2019-06-20
Hmmm:
Erguu har pizda we chi
2019-06-20
ХУДЛАА ШАА КАЗАК АА
2019-06-20