Тхэ Ён Хо: БНАСАУ-д цэргийн эргэлт гарах боломжгүй 
2019-06-20

 

Хойд Солонгосын өндөр албан тушаалын дипломат асан, 2016 онд гэр бүлийн хамт Лондоноос Өмнөд Солонгос руу дүрвэсэн Тхэ Ён Хо  БНАСАУ-д цэргийн эргэлт гарах ямар ч боломжгүй гэж Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

Лондон дахь БНАСАУ-ын ЭСЯ-ны элч-зөвлөх байсан Тхэ Ён Хо “Хойд Солонгосын батлан хамгаалахын өнөөгийн бүтцийн нөхцөлд цэргийн эргэлт эсвэл Ким Жон Уныг зайлуулах оролдлого хийх боломж бараг байхгүй” гэж мэдэгджээ. 


“Хойд Солонгосын цэргийн бүтэц их өвөрмөц, арми нь дайнд бэлтгэгдээгүй. Ерөнхий штаб нь цэрэггүй бүсийн нутагт гагцхүү 600 цэргийг л хянах боломжтой” гэж тэрбээр өгүүлсэн байна. 


Тхэ Ён Хогийн өгүүлснээр Хойд Солонгосын цэргүүд ямар ч зэвсэглэлгүй, харин Пхеньяныг хамгаалж байгаа цэргүүд БНАСАУ-ын Батлан хамгаалах яаманд ямар ч хамааралгүй байдаг гэнэ.

 
“Цэргийн албан хаагчдаас хэн нь ч цэргийн эргэлт зохион байгуулж чадахгүй, гагцхүү Ким Жон Ун өөрөө л зэвсэгт хүчний төрөл бүрийн салбаруудыг хянах боломжтой” гэж Тхэ Ён Хо өгүүлжээ. 


Түүний өгүүлснээр, Хойд Солонгос дахь дэглэм дахин 10-20 жил оршин тогтнох хэдий ч зах зээлийн эдийн засаг хөгжснөөр тус улсын иргэд хилийн чанадын амьдралын тухай мэдээлэл илүү их авах тул дэглэм хэзээ нэгэн цагт сүйрэн унах нь дамжиггүй гэнэ. Мөн ийнхүү иргэд мэдээлэл чөлөөтэй авдаг болохоос Хойд Солонгосын удирдлагууд ихээхэн болгоомжилдог гэж онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Харин тийм
2019-06-22
үнэн л орчуулсан гэж найдья
2019-06-20
Харин тийм
Боломжгүй гэж байгаа болох арга байгаа гэсэн үг
2019-06-20