Порошенко  Оросын эсрэг зогсоно гэв  
2019-06-20

 

Украины төрийн тэргүүн асан Петр Порошенко ирэх сарын 21-нд болох Дээд Радын сонгуулийн өмнө олон нийтийн дунд нэр хүндээ өсгөхөөр төрөл бүрийн арга хэрэглэж байна. 


Тухайлбал тэрбээр Твиттер хуудсандаа өөрийнх нь тэргүүлдэг “Европын эв нэгдэл” намыг Оросын нөлөөг сөрөн зогсох хүч хэмээн нэрлэжээ. 


“Европын эв нэгдэл” бол Украиныг хамгаалах чадвартай улс төрийн тусгай хүчин” хэмээн тэрбээр бичсний дээр Оросыг Украины оюун санааны суурийг эвдэхээр хичээж буй бульдозер" гэж нэрлэсэн байна


Мөн Орос улс “армийн ар нуруунаас нь цохилт өгөх, төрийн хэлийг цуцлах, Украины сүм хийдийг хориглох оролдлого хийж байгаа” хэмээн Порошенко онцолсон байна.


Тиймээс энэ үйлдлийн сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд долоодугаар сард болох Парламентын сонгуульд оролцохоор болсноо мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ПРОСЁНОК БҮҮ ХЭЛ ГИТЛЕР Л БАРААГҮЙ ШД. ОРОСУУДЫГ
2019-06-21
Bathurel:
Ene nohor ANYgiin ugeer oroj uildverjsen orniig suiruulj bn da.Yag Mongoliin araas oroj yls eh ornoo ardchilal gesen ulger yarij ylsaa ystgajsan nohor
2019-06-20
irgen:
eryyl bishee ene gahai
2019-06-20