"Чернобыль"-ийн продюсер түүхэн баримт гуйвуулсан шалтгаанаа тайлбарлажээ 
2019-06-20

 

 

НВО сувгийн “Чернобыль” цувралын продюсер Крейг Мейзин цувралд гарах үйл явдал АЦС дээр гарсан ослын түүхэн үйл явдлын бодит баримтаас зөрж байгаа шалтгааны талаар ТСН –д өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ. 


Түүний өгүүлснээр, хоёр жилийн үйл явдлыг дэлгэцэнд тавхан цагт багтаан гаргах нь найруулагчдад хүндрэлтэй байсан, мөн бодит үйл явдлын дарааллаас хазайсан нь “уран сайхны сонголт”, өөрөөр хэлбэл үзэгчдэд түүхийг аль болох ихээр харуулах үүднээс ийм хувилбар сонгосон гэжээ. 


Түүнчлэн продюсер цуврал кинон дээр түүхэн үйл явдлаас чухам алийг нь хэрхэн өөрчилсөн талаар тайлбарласан подкаст бичсэн байна. 


Мөн цуврал дээр гарах бодит байдлаас зөрсөн хэсгүүд нь алдаа биш харин болсон үйл явдлыг харах өөр өнцөг гэж Мейзин тайлбарлажээ.  Тэрбээр киног бүтээхийн тулд мэдээллийг төрөл бүрийн эх сурвалжаас цуглуулсны дээр осол болох үе болон ослын дараах үйл явдлыг аль болох бодитоор харуулахыг хичээсэн гэдгээ онцолсон байна. 


Эргэн сануулахад, 1986 онд болсон Чернобылийн атомын цахилгаан станцын ослын талаар өгүүлэх НВО сувгийн "Чернобыль" цуврал Internet Movie Database сайтын үнэлгээгээр түүхэн дэх хамгийн алдартай цувралаар нэрлэгдсэн. Энэ киног үзсэн хүмүүс Чернобылийн хаягдсан бүс рүү олноор жуулчилж эхлэсэн бол кино бодит үйл явдлуудыг гаргаагүй, олон алдаатай гэх зэрэг шүүмжлэл гарсаар гарсаар байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин