ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛ ЗАХИДАЛ
2019-06-21

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛ ЗАХИДАЛ

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын сэтгүүлч Галсангийн ЖАМЬЯН танаа

 

Сайн байна уу, Г.Жамъян гуай. Зуншлага сайхан уу.

 

Таны sonin.mn сайт дээр (2019.06.19) нийтлүүсэн Ил захидлыг уншаад хариу бичиж сууна. Юуны өмнө Таны үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг гүнээ хүндэтгэж байна.

 

Та олон жил хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан ахмад туршлагатай сэтгүүлчийн хувьд хэлсэн бичсэн бүхэн чинь хөдөлбөргүй баримттай, нотлогоотой, эх сурвалжаа давхар шалгаж байж нийтэд хүргэх ёстойг сайн мэдэх ёстой гэж бодож байна. Харамсалтай нь таны захианд баттай эх сурвалж, баримт гэхээр зүйлс алга.

 

Захидлаа Таны айхтар сүржин төгсгөл үгст хариулахаас эхлэе гэж бодлоо. Та “… Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг олон хулгайчтай гээд зарлачихсан. Бүхний харж байгаагаар та бас алуурчидтай. Иймээс Х.Баттулга та намайг юм уу, манайхныг устгах гэж орон байраар нь, орж гарч яваа тээврийн хэрэгслэлээр нь устгаж тэнэглэв дээ!” гэх зэргээр туйлын зэрлэг балмад гэмт хэрэгтэнтэй харьцаж байгаа лугаа зүйл бичжээ. Үндсэн хууль болон бусад хуулиар “үнэнийг зөвхөн шүүх тогтооно” гэж зааснаас бус Ерөнхийлөгч байсан хүн үнэнийг тогтооно гэж заагаагүй байх. Нийт хүмүүс ч Ерөнхийлөгч асан хүний үг туйлын үнэн гэж боддоггүй байх гэж бодох юм. Хоёрт, юу юугүй Таныг болон тантай хамаарал бүхий хүмүүсийг “устгах” хэрэгцээ хэнд байгаа юм бол доо, надад лав алга.  Ц.Элбэгдорж болон Та, хэн нэгнийг “олон хулгайчтай бас алуурчидтай” гэж хэлэхдээ нотлох баримтад тулгуурлаж байгаа гэж найдъя. Та хоёр одоо хэлсэн, бичсэн үгсээ шүүх дээр нотлох ёстой болно. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч “гэм хэрэгтэн” гэж тооцож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасан. Гэтэл Та минь “олон улсын сэтгүүлч” байж учир мэдэхгүй балчир хүүхэд шиг зоргоор бичсэнд гайхаж л сууна.

 

Таны бичсэн “өөрийнхөө хүмүүсээр хууль шүүхийн байгууллагын удирдлагыг эзлүүлж аваад “Улсын Их Хурал тар!”, “Засгийн газар огцор” гэж эрээ цээргүй загнаж байгаа… “Би, хамгаалах хүмүүсээ авсан, хийдэг ажлаа амжуулсан. Одоо та нар над хэрэггүй” гэлээ” гэх зэрэг дүгнэлт чинь ямар яриа, бичлэг, мэдээлэл баримтад тулгуурласан юм бол? Би хоёр удаа УИХ-ыг хуулийн дагуу өөрөө тарахыг санал болгосон. Харин одоогоор “Засгийн газар огцор” гэж огт хэлээгүй, бичээгүй байгаа. Та хаанаас ийм мэдээлэл олж аваад бухимдаад, бачимдаад байдаг юм, мэдэхгүй.

 

“Тавантолгой - Гашуун сухайтын төмөр замыг тавина гэж төсвөөс хэдэн зуун тэрбум төгрөг аваад, баахан овоолсон шороо үлдээж, тэр их мөнгийг хань хамсаатнаараа хувааж завшсан” гэдэг дүгнэлтээ Та баримтаар нотлоно уу. Энэ асуудал хуулийн байгууллага дээр эцэслэгдээгүй, эргэж буцаж, шалгагдсаар л байгаа. Удаад байгаа гол шалтгаан нь нотлох баримт олдохгүй байгаад юм. Танд нотлох баримт байгаа бол шүүхэд өгч тусалж болно шүү дээ.

 

Танд мэдээлэл болгож хэлэхэд би 2008-2012 онд ЗТБХБ-ын сайдын албан хашиж байсан. Тэр үед 2010 онд УИХ-ын 32 дугаар тогтоолоор "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдсан ч Ерөнхий сайд Сү.Батболд хөрөнгө гаргаж өгөөгүйгээс ямар ч ажил хийгдээгүй юм. Хожим 2012 оноос Зам тээврийн яам болон өөрчлөгдөж сайдаар А.Гансүх томилогдсон үеэс Ухаахудаг - Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам тавих төслийг хэрэгжүүлэхээр болж 900 сая долларын өртгөөс 280 сая долларыг нь л олгосон. Түүгээр нь төмөр замын суурь бүтцийг барьж байгуулсан нь одоо ч бий. Мэргэжлийн дүгнэлт хэд хэдэн удаа гаргуулаад “овоолсон шороо” биш болохыг тогтоосон. Та хүсвэл очоод шалгаж, нягталж болох байсан, мэргэжлийн дүгнэлтийг ч олж харах боломж нээлттэй. Та энэ “хэргийн” үнэн мөнийг олохыг үнэхээр хүсдэг бол А.Гансүхтэй холбогдуулсан хэргийн шүүх хурлууд дээр сууж бүрэн, бодитой мэдээлэл авах ч боломж бүрэн байсан. Гэвч тэгсэнгүй сураг ажиг, хэвлэлийн ховоор эх сурвалж хийж, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэхээ л урьтал болгожээ.

 

Монголчууд өөрсдийн төмөр замтай болохыг эсэргүүцдэг, гадны санаархлыг хэрэгжүүлдэг, монголын тээврийн бие даасан бодлогыг харлуулах, гүтгэх замаар саатуулах, зогсоохыг зорьдог бүлэглэл бодитойгоор оршдог. Тэд өнгөрсөн хугацаанд Ухаахудаг - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг “овоолсон шороо”, идсэн уусан гэмт хэрэг болгон харагдуулж, гүтгэсээр саатуулж зогсоосон юм. Гэвч тэдний гүтгэлгэд баримт нотолгоо олдоогүйгээс, шийдэж чадахгүй өдийг хүрсэн юм. Та тэдний санаархлыг л үргэлжлүүлж байгаа, давтаж байгаа төдий.

 

Г.Жамъян гуай Танд “Баттай эх сурвалжийн мэдээллээр Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Т.Гомбосүрэн … олон ноцтой хэргийг илрүүлсэн дунд Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн төмөр замтай холбоотой хэргийг газар дээр нь шалгаж ирээд “Овоолсон хэсэг шороо л байна. Тэр их мөнгийг яаж идэж, угааж чадаж байна аа!” гээд толгой сэгсэрч байсан… Тэгээд илтгэх хуудас бичин холбогдох газруудад өгсөн…Т.Гомбосүрэн гэж хүнийг зайлуулах юмуу, устгах ажилдаа та нар зохион байгуулалттай орсон… алуурчнаар Б.Махбалыг сонгож авсан” гэх зэрэг бусдыг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа мэдээллээ хуулийн байгуулгад очиж нотлох шаардлагатай.

 

“Б.Махбал 1993-1996 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Таны нууцаар оруулж ирсэн 17 чингэлэг спиртыг ус болгоход гар бие оролцон, итгэлийг тань олсон хүн… Х.Баттулга та нэг удаа архи ууж байхдаа: “Хүнд дал дөрвөн өндөр хавирга гэж байдаг бол миний дөрвөн хавирганы нэг нь манай Махбал” гэсэн…таны захиалгаар Ж.Бат-Эрдэнэ зохион байгуулсан” гэх мэт уран сэтгэмжийн чанартай зүйлсээ ч гэсэн шүүх дээр нотлох хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл Таны бичсэн зүйлс намайг болон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг онц ноцтой хэрэгт холбогдууллаа.

 

Г.Жамъян гуай, монгол хүн хэзээ ч “хүнд дал дөрвөн өндөр хавирга” байдаг гэж ярьдаггүй юм шүү! Амны алдас болно. Би ёс уламжлалаа хүндэтгэдэг, сахидаг аавын хүү, хэзээ ч тийм алдас болсон нэр томъёо хэрэглэхгүй. Тэгээд ч хонь, хүн хоёрын биологийн бүтэц огт өөр юм.

 

Та бичсэн бүхнээ баримтаар нотло! Чадахгүй бол хэвлэлээр дамжуулж уучлал гуйх хэрэгтэй. Үгүй бол би үнэн мөнийг тодруулахаар хуулийн байгуулгад хандахаас өөр замгүй болно.  

 

“Ц.Элбэгдорж таныг нэг удаа: “Монголын хамгийн том хулгайч” хэмээн загнаж билээ. …Та ч хариу няцаалт өгөөгүй… Ц.Элбэгдорж гэдэг хүн голыг нь олоод ч хэлчихсэн юм шиг” гэх зэрэг хуумгай дүгнэлтийг Тан шиг олон жил сэтгүүл зүйд ажилласан олон улсын сэтгүүлч хүн хийнэ гэхэд итгэмээргүй л байна. Гэхдээ л Та болчимгүй зүйл хийчихлээ. “Ц.Элбэгдоржийн хэлсэн болгон үнэн, түүний чалчсан болгоныг няцаагаагүй бол бүр үнэн” гэж Та боддог бол энэ таны л бодол. Тэртээ тэргүй олон нийтэд “худалчаараа” гайхагдсан хүний үг болгоны араас хөөцөлдөх зав, бас сонирхол надад алга.

 

“Х.Баттулга та шударга үнэний баг өмсч явсаар хууль шүүхийн байгууллагын шинэчлэл гэгчийг зөвхөн хувийн ашиг сонирхолдоо зохицуулаад одоо ямар болсон байна, хар л даа” гэх Таны дүгнэлтэд үнэний үнэр ч алга. Олон улсын сэтгүүлч Г.Жамъян гуай “… нэр хүндтэй шударга шүүгчийг “англи хэлний мэдлэггүй” гэж буцаагаад Ц.Зоригийн баруун гарын хүнийг томилуулчихаж” гэх зэрэг ховын чанартай мэдээллийг “баримт” гэж үздэг дотоодын сэтгүүлч ч одоо цагт байхгүй.

 

Та бодит мэдээлэлд тулгуурладаг хүн юм бол 2017-оны 7 дугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш намайг шүүх, хууль хяналтын байгуулгуудын удирдлагууд хуульд захирагддаггүй, хуулиа сахьдаггүй болохыг удаа дараа илчилж, өөрчлөхийг шахаж шаардаж байсныг он, сар, өдрөөр нь хөөгөөд гаргаад ирж болно.  Маш олон эх сурвалж бэлээхэн бий. Байдал огт дээрдэхгүй, хуулийнхан томилсон улс төрчиддөө үйлчилдэг асуудал даамжирсаар байсан тул арга буюу “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг” УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар шинэчлэл хийгдэх боломжийг нээсэн юм. Шинэчлэл эхэлсэн, явагдаж байгаа. Мэдээж иргэдийн хүлээлт шиг хурдтай явагдахгүй байгаа. Учир нь төрийн ажил давхар давхар шалгаж, нягталж байж хийгддэг хуультай, журамтай юм. Зөрчил, буруутай үйлдлийг шалгаж, тогтоож байж өөрчлөх, халах солих шийдвэр гарахаас бус Таных шиг таамаг, сэжгээр төрийн ажил явагддаггүй талтай. Танд хэлэхэд би хууль, шүүхийг иргэддээ, нийгэмдээ шударгаар үйлчилдэг болгохын төлөө чадах бүхнээ хийх болно.

 

Г.Жамъян гуай Та “ард түмэндээ үнэнийг хэлж ойлгуулж байх үүрэгтэй сэтгүүлч хүний хувьд…” гэж бичихдээ таны үнэн гэж бодсон, бичсэн зүйл чинь баримт нотлогоонд суурьласан байх, эх сурвалжаа давхар шалгасан байх, нэр дурдагдаж байгаа хүнээс заавал тодруулга авах зэрэг сэтгүүл зүйн суурь зарчмыг огт баримтлаагүйд ихэд харамсаж байна. Бичсэн зүйл чинь ердөө л ахмад настны сэтгэгдэл, бухимдахдаа эрээчсэн зүйл гэж ойлгогдохоор ч ноцтой нь гэмт хэрэгт бусдыг гүтгэчихсэн байгаа.

 

Та “ард түмэн одоо л ойлгож, тан руу “нулимж” байна” гэж олны нэр барин бичихдээ хэдэн хүний яриа, үйлдэл, санал баримтад тулгуурласныг мэдээлж болох уу? Ард түмэн гэдэг ойлголт нь Монголын нутаг дэвсгэр дээр амьдран суугаа нийт хүмүүсийг илэрхийлдэг тул Та ард түмний өмнөөс дүгнэлт гаргахын тулд ямар статистик, тоо баримт, арга зүй хэрэглэсэн нь сонин байна.

 

Эрхэм хүндэт Г.Жамъян гуай, Таныг бухимдалтай, тодорхой асуудлуудад сэтгэлээ чилээж явааг ойлгож байна. Таны насны хүн мэргэжлийн ёс зүйгээ баримтлахгүй юм гэхэд ахмад хүний жудаг, нуруутай баймаар юм даа. Үнэхээр харамсалтай байна.

 

Дахин хэлэхэд Та бичсэн нийтлэсэн зүйлээ баримтаар нотлохгүй бол, хэрвээ нотлож чадахгүй бол, онц ноцтой гэмт хэрэгт намайг болон бусдыг гүтгэсэндээ уучлал гуйхгүй бол хуулийн байгуулгад хандаж үнэн мөнийг тогтоолгохоос өөр аргагүйд хүрэх нь.

 

 Мэхийн ёсолсон: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Жамьян гуай их л бухимдаж дээ. Гэхдээ Ерөнхийлөгч хүнийг онц ноцтой хүнд гэмт хэрэгт холбогдуулсан зүйл бичсэнээ нотлох л хэрэгтэй болж дээ. Эсвэл олон нийтээс уучлал гуйх
2019-06-27
jenko gej bulchintai chavgants
2019-06-25
zochin:
Ahkmad hun tusmaa hun gutgej bolohgyi bizdee.Manai setguulchid zarim ni arai buduulwr shuudee.
2019-06-24
хаха:
Баттулга сүрдүүлж байна уу даа
2019-06-24
аид:
Энэ фийвүүкээ хяналттай журамтай болгооч худлаа гүтгэсэн бол уучлаад яахын шууд эрүү үүсгээд шударгаар шүүх хэрэгтэй
2019-06-23
ek:
Нас намбаа бодоод аятайхан байж чадахгүй бөгс долоож улсаа сульдаасан өвгөн юу гэхэв үр хүүхдээ бодооч худлаа шударга цайраалаад яахнав
2019-06-23
үнэнийг л хэлье:
сэтгүүлч нэртэй байцаагчийн дүгнэлт шиг мѳртлѳѳ хүнийг чѳлѳѳтѳй гүтгэдэг шантаажчин сэтгүүлч нар бас цэвэрлэгдэж ариусахгүй бол манангийн гар хѳл болж баяжих аргаа хэвлэлийн эрх чѳлѳѳ нэрийн дор явуулдаг аргыг нэг цэгцлэх цаг болсон байна. Хүн нас намба ухаан суудаггүй ийм ѳвгѳчүүд хѳгжил хандлагын чѳдѳр тушаа болох юм даа, хариу тайлбар ѳгѳх нь зѳв шүү тѳрийн тэргүүн харин ч боломж олгожээ гэвч цаад эздүүд нь зѳвшѳѳрѳхгүй байхдаа харамсалтай, Баттулгад хулгайчийн нѳѳц л байгаа гэдэг үг бол монголын ард түмнийг доромжилсон асуудал шүү Элбэгдоржоос ганц энэ үгэн дээр ял асуумаар байна тѳрийн тэргүүн хийж байсан хүний үг гэхэд ард түмнийг ингэж доромжлохгүй баймаар байна тѳрийн тэргүүн байсан улсын нууцыг мэддэг хүни үг үйлдэл гэхэд арай бишээ, бас Багабанди яагаад хувийн компаний ТУЗ-д монголын талыг тѳлѳѳлѳѳд байдаг билээ монголын нууцыг гадны хѳрѳнгѳ оруулалттай компанид ѳндѳр цалин урамшууллаар түрээслүүлж байгаа юм санагдах юм. Олон хүн таньруу боорлож байна манангийн аалзны тор хэр их урт сунасныг эндээс харж байгаа биздээ.
2019-06-23
нутгийн хүү:
Баттулга аа Та бол Монгол улсын Ерөнхийлөгч буюу нэг үзгээр ЭЦЭГ нь нэг хүүхэд чинь жаахан бухимдсан юм бичсэний төлөө шүүхээр айлгаж яах гээв Шүүхээс айх ёстой нь ТА шүү дээ
2019-06-23
МАНГАР БӨХ ЧИНЬ ЭНЭ МУУ ХЭЛМЭГДСЭН ӨВГӨНД БЯР ХҮЧЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ ДЭЭ. УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИЙМ Ч БАЙХ ГЭЖ.
2019-06-23
жамьян гуай ажлаа эрчимтэй хийхийг л шаардсан юм шиг бна улс орон чинь хэцүүдлээ шүү
2019-06-23
Амлаж гарч ирсэн ажлуудыг нь хийлгэх гэж энэ сэтгуулч евген бичиж дээ юу хийсэн хийх естойг нь бичиж дээ хун бухэн л нийгэмд бухимдуу л байцгаана шуу дэ
2019-06-22
Ерөнхийлөгч гуай хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэх өдөр ирнээ.
2019-06-22
иргэн:
ЭНэ ганц хүн яах вэ. Цаашдаа Үнэн мөн нь харагдаад л явна Харин Монгол Улсыг сүйрүүлээд хамаг хөрөнгө,баялагийг гадаадруу зөөгөөд байгаад монголчууд нь таныг хүндлэн биширч одоо л арга хамжээ авах байх гэж бодсоор хүлээсээр, УИХ гишүүд нь авлигач ЖДҮч хулгайч, Дипломатууд нь хар тамхичин болоод дотооддоо ч ядуурал,итгэл буурсан хүмүүс гадаадад нэр хүндгүй хүмүүс болоод байна.Энэ сэтгүүлч яахав.
2019-06-22
Жамъяан гуай яах вэ Ерөнхийлөгч өө:
Сэтгүүлчид үнэн ч юм бичдэг худлаа ч шаадаг гарууд. Энийг хая. Ерөнхийлөгчөө хаяж болохгүй зүйл гэж байна. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ Бадамжунайг баривчилж хууль бусаар баяжсан хөрөнгийг нь хурааж шоронд хийж хууль шүүх шударга болсныг харуулаач. Ингэж чадвал Та дахиад сонгогдоно доо сонгогдоно.
2019-06-22
zochin:
setguulch nertey , manangiin gar khulnuud baynaa , olon ulsyn setguulch gej yu baysan yum be ? dashzeweg geed neg uwgun bas tegj uwchignudug baysan ,
2019-06-22
ЖЕНКО ЕРӨНХИЙЛӨГЧИД:
ЗА ЯАХАВ . ЖАМЪЯАН ГУАЙ ГҮТГЭСИЙМ ГЭЖ САНАЯ. 17 ЧИНГЭЛЭГ СПИРТ ОРУУЛЖ ИРЖ ГААЛИЙН ТАЛБАЙГААС ХУЛГАЙСАН ЧИНЬ БАС Л ЗОХИОЛ УУ. УС УНДАА БОЛГОСЫМ ГЭЭ БИЗ ДЭЭ. УГ НЬ ШУДРАГА ЁС ЯГ ЭНДЭЭС ЭХЛЭМЭЭР ЮМ. ОДОО ЭНЭ ХЭРЭГ ХЭНД Ч ХАМААГҮЙ БОЛЖ ХААГДСАН Л ДАА. ХАРИН ХҮМҮҮС МАРТААГҮЙ. ИЙМИЙН УЧИР ТА ЯДАЖ Л ТЭР ҮЕИЙН ХАНШААР НЬ ТАТВАРАА ТӨЛӨХ ЁСТОЙ .ЭСВЭЛ ГҮРИЙСЭЭР БАЙГААД НӨГӨӨ ЕРТӨНЦӨД ХҮРЧ, ДИВААЖИНД МОРИЛЖ ЧАДНА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ, ХОЁРДУГААРТ 280 САЯ ДОЛЛОР ГАРГУУЛЖ АВААД БААХАН ШОРОО ХӨДӨЛГӨЖ БУЖИГНУУЛСАН. ХЭРВЭЭ ТАНАЙ ЖЕНКО КОМПАНИ ХУВЬДАА ЗАМ ТАВИУЛЖ БАЙСАН БОЛ НИЙТ ӨРТГИЙН 3/1 ИЙГ НЬ УЛС ӨГСӨН БОЛ АЛЬ ХЭДҮЙНЭЭ ЗАМ ТАВИГДЧИХ БАЙСАН. ОДОО ТА ИЙН ЯРЬЖ БАЙХЫМ. БИ ОГТ ХАМААГҮЙ УЛС ӨГӨХ ЁСТОЙ МӨНГӨНИЙХӨӨ 3/1 ИЙГ Л ӨГСӨН , А ГАНСҮХ ЭНЭ ХЭРЭГТ ТҮЙ ХАМААГҮЙ , БАТЗАЯА БАРАГ Л ТӨМӨР ЗАМЫН ТУХАЙ МЭДЭХГҮЙ , ГАНБАТ БОЛ СОНСОО Ч ҮГҮЙ ГЭХ ШАХАЖ БАЙНА.
2019-06-22
иргэн:
Н.Багабанди биш Х.Баттулга ерөнхийлөгч
2019-06-22
Зочин:
Хариу өгөх ньзөв шүү,тэгэхгүй бол үнэн болоод дуугүй бна гнэн Жамъан гэж өвгөн зөнөг туссан юм шиг бна Олон улсын сэтгүүлч гэж байдгүй гэсэн /манайд / галын шугаман дээр очиж олон улсад явж дэлхий нийтийн асуудлыг олонд таниулж чадсан хүиүүс тийэрхүү нэр томьёнд ойртох бх Манайхан шиг мөнгө авч ховоор хоолоо хийдэг микрофон барьсан ,цаас харандаагаар ноцолдсон хүмүүсийг олон улсын сэтгүүлч гэдгүй бхаа
2019-06-22
зочин:
Хөлсний бичээч, Багабанди цол олгосон байна.
2019-06-21
uugan.od:
buruugui bol tevdeed yu gehev setguulch hardah erhtei biz de
2019-06-21
аа:
энэ хулгайч юундаа ингэж сандраад байгаа бол
2019-06-21
itaniiu davahui:
Ta ard igedee maltsuulj buur dotoodiin daisan huchtei baina gededgees mani door yum baihgui
2019-06-21
зочин:
Хүндэт ерөнхийлөгчөө таниас ганцхан зүйл гуйя. Яах гэж Да.Ганболдыг 7 удаа буцаасан тэр үнэнээ л одоо хэлчих.Ард түмэн таныг болоод таны найзыг зоригын аллагатай холбоотой гэж бодож байгаа.
2019-06-21
иргэн:
Н.Багабанди биш Х.Баттулга ерөнхийлөгч
Zochin:
ХУДАЛАА ЮМ БОЛ БУХИМДААД ЯАХАВ ДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЭВ НЭГДЭЛЭЭ ЭРХЭМЛЭН АЖИЛ ДАА.МАНАН БҮЛЭГЛЭЛ Х.БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШҮҮЛСЭН БҮР М.ЭНХБОЛД ХЭРЭГЭЭС МУЛТАЛЖ ДЭВШҮҮЛСЭН ГЭДЭГИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ХЭЛЖ БАЙСАН ДАА. ИЙМ ЯРИАНУУД ЦУГЛАРААД ТЭР СЭТГҮҮЛЧ БИЧЭЭ Л БИЗ.
2019-06-21
мгл:
Сэтгүүлч буурал ах дандаа л хорсож,занаж, бухимдаж явах юм.
2019-06-21
хдөас:
ахмад хүний үгийг сонсож сур хулгайч женко
2019-06-21
Unen:
Surye, leukemia, muuguntsur ba chihriin shijin baidagguy
2019-06-21
Huz:
Elbegdorj taniig duudaj tv der zagnasan shig 2 ni duudaad tv der zagnaldaa haha
2019-06-21
zochin:
Nuguu tamgiin darga enkhbold, a.gansukh nar ni khaashaa alga boloo ve? er ni bol odoo uldsen 2 jiliig ni duusakhaas umnu uter turgen khayaj odokh biz dee ene khoyor bertegchin
2019-06-21
Зочин:
Г.Жамъян ахмад сэтгүүлч үзэгнээс өөр зэвсэггүй. Үзэг нь хурц бололтой. Настай хүн ч гэсэн үнэний эрэл ч байх
2019-06-21
Хорчин, луйварчин, одоо хэрүүлч болж.
2019-06-21
Иргэн:
Дуудаад л уулзчихгүйдээ?! Нөгөө талаар харинч үнэн худал гэхээсээ ард нийтэд эргэцүүлэх, дэнслэх бодох тийм боломж олгосон нийтлэл юм бишүү?!
2019-06-21
Иргэн:
Дуудаад л уулзчихгүйдээ?! Нөгөө талаар харинч үнэн худал гэхээсээ ард нийтэд эргэцүүлэх, дэнслэх бодох тийм боломж олгосон нийтлэл юм бишүү?!
2019-06-21
Иргэн:
Дуудаад л уулзчихгүйдээ?! Нөгөө талаар харинч үнэн худал гэхээсээ ард нийтэд эргэцүүлэх, дэнслэх бодох тийм боломж олгосон нийтлэл юм бишүү?!
2019-06-21
Zochin:
Жамъян гуай дэндээд байгаа шүү. Ардчилал ирж та ийм байгаа шүү. Танаас ухаан, намба, туйлын зөв үлгэр дууриаллыг харж хүсэж байгаа шүү. Ааш, авир сэтгүүлч хүний зэвсэг биш байх шүү
2019-06-21
ЖАМЬЯН ГУАЙ ЖААХАН МӨНГӨ АВААД Л БИЧЭЭ БИЗ
2019-06-21
зочин:
Хөлсний бичээч, Багабанди цол олгосон байна.
нутгийн хүү:
Баттулга аа Та бол Монгол улсын Ерөнхийлөгч нэг үгээр ААВ нь, настай хүн бухимдаад л жаахан юм бичсэн байгаа биз шүүхээр айлгаж яах гээв ААВ хүн ингэдэггүй учир начрыг нь хэлээд л болдог Үнэндээ энэ нийгэмд болохгүй юм маш их байна ААВД хийх ажил их байна шүү
2019-06-21
Ийм хэрүүл хийж нэр нүүрээ алдаад яана? Хөгшдийн тэтгэврийг нэмээ ялангуяа тэтгэвэрт гараад 10 аас дээш жил бологсдийн. Тэдний тэтгэвэр инфляцад дарагдаж бүгд ядууучууд болжээ эрхэм ерөнхийлөгчөө
2019-06-21
ЖАМЬЯН ГУАЙ ЖААХАН МӨНГӨ АВААД Л БИЧЭЭ БИЗ ӨӨР ЯАХАВДЭЭ ЗАЙЛУУЛ, ТЭТГЭВЭР ЮУНД Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА ХӨӨ.
2019-06-21