Норвеги: Дэлхийн анхны “цаггүй бүс”-ийг бий болгоно 
2019-06-21

 

Тавдугаар сарын 18-наас долоодугаар сарын 26-ны хооронд нар жаргадаггүй туйлын өдөр үргэлжилдэг Норвегийн арал энэ хугацаанд цагнаас татгалзахаар төлөвлөж байгаа гэж CNN мэдээллээ. 


Тодруулбал, Соммарёй буюу “Зуны арал” нэртэй арлын оршин суугчид зуны нартай өдрүүдэд арлыг дэлхийн анхны “цаггүй бүс” болгон зарлахаар төлөвлөж байгаа гэнэ. 


11 дүгээр сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн урт хугацааны туйлын шөнийг давсны дараа энэ арлынхан цагийг үл хайхран зуны саруудыг аль болох ихээр ашиглахыг хичээж байгаа аж. 


“Манайд өдөржин л өдрийн гэрэлтэй байдаг, бид ч энэ хэмнэлийн дагуу амьдардаг. Жишээ нь  шөнийн хоёр цагт хүүхдүүд хөлбөмбөг тоглож, томчууд байшингаа будан эсвэл зүлгээ тэгшилж, харин өсвөр насныхан голд сэлэхээр явдаг ” хэмээн арлын оршин суугч Кьелл Уве Хвединг ярьжээ 


Тэрбээр зургаадугаар сард Норвегийн гишүүдтэй уулзаноршин суугчдын гарын үсэг бүхий өргөдлийг өгч, дээрх санаачилгыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болон бодит байдлыг хэлэлцсэн байна. 


Энэ арлынхан сургууль болон ажил дээр уян хатан цагийн хуваарь нэвтрүүлнэ гэж найдаж байгаа гэнэ. Ердөө 300 гаруйхан хүн амтай энэ арлын үндсэн салбар нь аялал жуулчлал болон загасчлал байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
цагаан шөнө
2019-06-22